IRIM судалгааны хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 11 жилийн ойн баярын хурал, хүлээн авалт боллоо. Энэ жилийн баярын хурал "Хараат бус-Чанар-Үр нөлөө" сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан. 

Баярын хурлыг нээж IRIM судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Х. Бэхбат мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд байгууллагын голлох салбаруудын танилцуулгыг Үйл ажиллагаа хариуцсан захирал Н. Минжирмаа танилцууллаа.

Манай байгууллага нь өөрийн орны онцлогийг тусгасан, үр дүнг чухалчилсан, үйлчлүүлэгч төвтэй төслийн менежментийн шийдлүүдийг санал болгохоос гадна нотолгоонд суурилсан чанартай мэдээлэл бий болгох, хараат бус, хөндлөнгийн байр суурийг хадгалах, нийгэмд үзүүлэх үр нөлөөгөө дээшлүүлэх зарчмыг үргэлж баримталсаар ирсэн. Үүнтэй холбоотойгоор “Хараат Бус” зарчмыг судлаач Д. Түвшинтөгс, “Чанар” зарчмыг судлаач Б. Халиунбат, “Үр Нөлөө” зарчмыг төслийн менежер Д. Эрдэнэцэцэг тус тус танилцуулсан ба  ТУЗ-ийн гишүүн А. Долгион “Судлаач оюутнаас - Судлаач мэргэжилтэн болсон нь” илтгэл тавилаа.

Бидэнтэй хамтран ажилладаг хамтрагч харилцагч болон нийт ажиллагсад, хамт олондоо ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.