Мэдээ мэдээлэл
Залуучуудын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр гаргасан санаачилга нь ШАРК-уудаас санхүүжилт авсныг та мэдсэн үү?
18/07/2023
Залуучуудын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр гаргасан санаачилга нь ШАРК-уудаас санхүүжилт авсныг та мэдсэн үү?

Ecoteens баг нь цаасыг үйлдвэрийн нөхцөлд дахин боловсрлуулан эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах зорилгоор эко тэмдэглэлийн дэвтрийг гаргаад байна. Энэхүү дэвтрээс зөвхөн нэг ширхэгийг худалдан авснаар бид байгалдаа ихээхэн эерэг нөлөө үзүүлэх боломжтой болжээ. 

Энэхүү хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг гүйцэтгэж зорилтот бүлгийн хүүхэд залуучуудын байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг, ойлголтод гарсан өөрчлөлтийг үнэлэхээр IRIM судалгааны хүрээлэн ажиллаж байна.  

15-22 насны залууст байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг олгож, хувь хүний хөгжил, ур чадварыг нь дэмжих замаар нийгэмд оролцоотой, хариуцлагатай, байгальд ээлтэй иргэдийг бэлдэх зорилготой “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөр хэрэгжээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 1500 гаруй 15-22 насны хүүхэд залууст хүрсэн 8 дэд хөтөлбөр бүхий үйл ажиллагааг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.  

Уг хөтөлбөрийг Монгол Экологи Төв ТББ-аас 2020-2023 оны хооронд Ховд, Өмнөговь, Улаанбаатар хотын ЕБ-ын 6 сургуульд хэрэгжүүлсэн ба үнэлгээний үр дүнд үндэслэн хөтөлбөрийн хоёрдугаар шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.