СУДАЛГАА

Судалгаагаар дамжуулан нийгмийн олон талт бүлэгт хүрч, тэдний дуу хоолойг шийдвэр гаргалтад хүргэхийг зорин, төсөл хөтөлбөрүүдийн интервенцэд дэмжлэг үзүүлэх, судалгааны үр нөлөөг нэмэгдүүлэх зэрэг анхааран ажиллаж байна. Бидний нийт хэрэгжүүлсэн төслийн 50 орчим хувийг судалгааны төслүүд эзэлдэг бөгөөд голлон гүйцэтгэж буй судалгааны төрлүүдийг авч үзвэл:   

  • Бодлогын судалгаа:
    Нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой судалгааны ажлууд энэ ангилалд хамаардаг. Бодлого, хөтөлбөрүүдийн хүлээгдсэн болон хүлээгдээгүй үр дүн, үр нөлөө түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодруулах нь бодлогын судалгааны үндсэн зорилт байдаг  

    “Монгол Улсын уул уурхайн тусгай зөвшөөрлийн нээлттэй мэдээллийн бодлогын судалгаа”, NRGI, 2017  

  • Санаа бодлын судалгаа:
    Тодорхой нэг асуудлын талаарх олон нийтийн санаа бодол, хандлагыг танин мэдэх зорилготой бөгөөд нэг цаг хугацаанд өргөн цар хүрээг хамруулан гүйцэтгэдгээрээ бусад судалгааны төрлүүдээс онцлогтой  

    Олон нийтийн санал бодлыг судалгаа, IRI, 2022” 

  • Нийгэм-эдийн засгийн судалгаа:
    Аливаа төсөл, хөтөлбөрийн зорилтот бүс нутаг, бүлгийн талаарх нийгэм эдийн засгийн мэдээллийг бүрдүүлж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг хэмжих зорилгоор энэ төрлийн судалгааг гүйцэтгэдэг. 

    Зүүн Тимор улс дахь COVID-19- ийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хянах өрхийн утсан судалгаа, World Bank, 2022”  

  • Сэдэвчилсэн судалгаа:
    Тодорхой нэг салбар, сэдвийг гүнзгийрүүлэн судлах судалгааны төрөл юм. Тухайлбал жендер, хөгжлийн бэрхшээл, гэр бүл, бичил уурхай гэх мэт нарийн сэдвийн дагуу гүйцэтгэгдэж буй судалгаанууд энэ ангилалд хамаарна.  

    Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан, динамик, хүний наймаанд өртөмтгийн болон тэсвэртэй байдлын суурь үнэлгээ, IOM, 2020 

  • Мэдлэг, хандлага, дадлын судалгаа:
    Ихэвчлэн зан үйлийн өөрчлөлтөд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор тодорхой нэг судлагдахууны талаарх олон нийт болон зорилтот бүлгийн мэддэг, итгэдэг, дадал болсон зан үйлийг тодруулж, тэдгээрийн хоорондын холбоо хамаарлыг тодруулах зорилгоор гүйцэтгэдэг.  

    “Уур амьсгалын өөрчлөлтийн талаар иргэдийн мэдлэг, хандлага болон хэвлэл мэдээллийн хэрэглээний судалгаа, GGGI, 2022”. 

  • Үйлд суурилсан судалгаа:
    Нийгмийн тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхдээ тодорхой арга хэмжээ, үйл ажиллагааг туршиж, үр дүнг үнэлж, үүндээ тулгуурлан шинэ мэдлэг туршлагыг бий болгон судлах нийгмийн судалгааны төрөл юм. Ихэвчлэн боловсрол, шинжлэх ухааны салбарт нийтлэг ашиглагддаг  

    “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл: Хувийн хэвшил болон их дээд, сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” туршилтын төсөл, үйлд суурилсан судалгаа, JICA, 2021”