IRIM судалгааны хүрээлэн нь 2008 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагааныхаа гарааг эхэлж байсан бол өдгөө 25 үндсэн ажилтантай, 300+ үндэсний болон олон улсын гэрээт зөвлөх, судлаачдын багтай үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Бид төслийн удирдлага, сургалт, судалгаа, үнэлгээний чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмрээ оруулахыг зорьж ажилладаг.