Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн баг
Э.Оюундэлгэр
АХЛАХ СУДЛААЧ

Энхтүвшингийн Оюундэлгэр, ИРИМ Судалгааны Хүрээлэнгийн Ахлах судлаач. Урд нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын "Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл"-д нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгааллын чиглэлээр ажиллаж байсан. Нийгэм-байгаль орчны асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, түүний нийгэмд үзүүлэх нөлөөлөл, ногоон эдийн засаг зэрэг тогтвортой байдал болон салбар дундын судалгаа, нөлөөллийн төслүүд дээр түлхүү ажилладаг. МУИС-ийн Олон харилцааны сургуулийг бакалавр, Австралийн үндэсний их сургуулийг Байгаль орчны менежмент, хөгжлийн чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн. АНУ-ын Төрийн департаментаас хэрэгжүүлдэг Мэргэжилтэн солилцооны хөтөлбөрөөр Корнеллийн их сургуулийн Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны тэнхимд зочин судлаачаар ажилласан туршлагатай. 

П.Цэдэн-Иш
СУДЛААЧ/ЗОХИЦУУЛАГЧ

П.Цэдэн-Иш нь нийгмийн ухааны багшийн бакалавр зэрэгтэй бөгөөд нийгмийн шинжлэх ухаан, төслийн менежмент, судалгаа, хяналт-шинжилгээний чиглэлээр 7 жил ажилласан. Тэрээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн үндэсний хэмжээний судалгаануудад зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай.   

Ж.Жавхлан
СУДЛААЧ/ЗОХИЦУУЛАГЧ

Ж.Жавхлан нь 2015 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Олон Улсын Худалдаа, Бизнесийн Удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн. 2018 оноос IRIM судалгааны хүрээлэнд төслийн зохицуулагч, менежер, судлаачаар ажиллаж байгаа бөгөөд засаглал, жендэрт суурилсан хүчирхийлэл, байгаль орчны чиглэлээр судалгаа, үнэлгээний чиглэлийн 20 гаруй төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Одоогоор уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой байдлын салбарт мэргэшиж ажиллаж байна. 

Э.Мишээл
СУДЛААЧ/ЗОХИЦУУЛАГЧ

Эрдэнэбаатар овогтой Мишээл нь Унгар улсын Будапешт хотын Обуда их сургуулийг Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мишээл нь 2023 оноос хойш IRIM судалгааны хүрээлэнд судлаач, зохицуулагчийн чиг үүргээр голчлон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг төслүүдэд  ажиллаж байна. Тэрээр Англи, Орос хэлтэй.