Төсөл хөгжлийн баг
У.Дагийсүрэн
ТӨСЛИЙН ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕР

У.Дагийсүрэн нь IRIM судалгааны хүрээлэнд Төсөл хөгжүүлэлтийн менежерээр ажилладаг бөгөөд хөгжлийн салбар дахь олон улсын болон үндэсний хэмжээний төслүүдийг боловсруулахад хувь нэмрээ оруулах, төсөл хөгжүүлэлтийн багийг зохион байгуулалтаар хангах үүрэгтэй. Тэрээр мөн хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгааны төслүүд дээр судлаачаар ажиллаж байсан. Дагийсүрэн нь төрийн болон, төрийн бус байгууллага, донор байгууллагуудаас төсөл боловсруулах ур чадвараа хөгжүүлсээр байна.    

Б.Батхүү
ТӨСӨЛ ХӨГЖЛИЙН СУДЛААЧ

Б.Батхүү нь IRIM судалгааны хүрээлэнд Төсөл хөгжлийн судлаач, төслийн зохицуулагчаар ажилладаг. Тэрээр 2021 онд МУИС-ийг Социологич мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн ба боловсрол, тогтвортой байдлын чиглэлээр мэргэшиж буй залуу судлаач юм. Б.Батхүү нь олон улсын донор болон төрийн бус байгууллагуудын захиалгаар хэрэгжүүлж буй судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний төслүүдэд зохицуулагч, судлаачаар ажиллах болон судалгааны төслийн санал боловсруулах, санхүүжилт босгох үүрэгтэйгээр ажиллаж байна.