Мэдээ мэдээлэл
НИЙГМИЙН САЙН САЙХАН БАЙДАЛ: СУДАЛГААНЫ ТАЙЛАН БЭЛЭН БОЛЛОО
18/08/2023
НИЙГМИЙН САЙН САЙХАН БАЙДАЛ: СУДАЛГААНЫ ТАЙЛАН БЭЛЭН БОЛЛОО

СУДАЛГААНЫ ТАЙЛАН БЭЛЭН БОЛЛОО:

IRIM судалгааны хүрээлэн өөрсдийн бие даасан бүтээгдэхүүн болох “Нийгмийн сайн сайхан байдлын судалгаа”-г 6 дахь жилдээ хийж гүйцэтгэлээ. Судалгааны хүрээнд жил бүр нийгмийнялгаатай бүлгүүдийг зорилтот түүврээр сонгон авч тухайн бүлгийн нийгмийн сайн сайхан байдлыг шинжлэх ухааны арга, аргачлалаар цуглуулсан дата мэдээлэлд тулгуурлан тайлбарлахыг зорьдог.

2022-2023 онд дэлхийн нийтэд нэн тулгамдсан асуудал болоод буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг онцолж, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монголчуудын мэдлэг, ойлголт болон гамшиг, эрсдэлд тэсвэрлэж үлдэх байдал нь нийт хүн амын сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж буйг судаллаа. Судалгааны тайлантай дараах холбоосоор танилцана уу.

IRIM-SWB-2022-Final MON.pdf (google.com)