Мэдээ мэдээлэл
CAREC Think Tank Forum 2023: “Тогтвортой хөгжилд хөтлөх цахим технологи”
24/08/2023
CAREC Think Tank Forum 2023: “Тогтвортой хөгжилд хөтлөх цахим технологи”

Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжихэд цахим технологийг нэвтрүүлэх нь БНХАУ-ын Өрөмч хотод болсон CAREC-ийн Think Tank Development 7 дахь форумын гол сэдэв байлаа. CAREC Think Tank Network-ийн гишүүний хувьд IRIM уг форумд оролцсон бөгөөд форумаар яригдсан гол мессежүүдийг хуваалцаж байна:

Төв Азийн орнууд дахь ашиглагдаагүй цахим боломжийг нээх нь чухал байна! Оролцогчид CAREC бүс нутаг цахим хувьсгалыг бүрэн ашиглаж чадаагүйг онцлов. Дижитал ялгааг арилгах, тогтвортой өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд нэгдсэн, хамтарсан арга хэмжээ авах цаг болжээ.

Цахим хөгжлийн ялгаатай байдлыг арилгах шаардлагатай. Сайн туршлагыг хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах нь эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгоно.

Технологийн ёс зүйтэй хэрэглээ. Төв Азийн улс орнууд технологийн хариуцлагатай хэрэглээг баталгаажуулах тогтолцоог бий болгож байна. Хиймэл оюун ухаанаас эхлээд өгөгдлийн аюулгүй байдал хүртэл дижитал аялал нь ёс зүйтэй эсэхийг баталгаажуулж байна.

Технологийн дэвшил нь шинэ ажлын байр, боломжуудыг авчрах ч, зэрэгцээд хуучныг халах нь зайлшгүй. Технологийн жигд бус хэрэглээ нь ажлын байрны тэгш бус байдлыг бий болгож байна.

Технологийн салбарт эмэгтэйчүүд саад илүү бэрхшээлтэй тулгардаг - гэхдээ шийдэл байна! Нийгмийн энтерпренёршип, мэдээлэл, харилцаа холбооны технологийн насан туршийн суралцахуй, боловсрол нь шинэ хаалга онгойлгож байна. Цахимд тэгш хамруулах нь зүгээр нэг сонголт биш, зайлшгүй юм.

Боломжийн үнэтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг алслагдсан, орхигдсон бүлгүүдэд хүргэхэд технологи (fintech) гол тоглогч болж байна.

Тинк танк, судлаачдын үүрэг улам өсөн нэмэгдэж байна. Судалгаа, бүтээлч яриа хэлэлцээгээр дамжуулан өсөлт, тогтвортой байдалд хөтлөх шийдэл, алхмыг санал болгох, шаардах, нөлөөлөх, үнэлэх нь зайлшгүй.

Төв Азийн орнуудын эдийн засаг, амьдралын хэв маягийг нэмэгдүүлэхэд цахим технологийг хэрхэн хөгжүүлэх замын зураглалтай “CAREC 2030 Дижитал стратеги”-аас танилцаж, хамтын ажиллагааны дэлгэрэнгүй боломжуудтай танилцаарай.

 Форумын дэлгэрэнгүйтэй танилцах: CTTN (careinstitute.org)

#CARECForum #DigitalTechGrowth #SustainableFuture

Photo right: CAREC Program