Мэдээ мэдээлэл
Манай судлаачид олон улсын туршлагаас суралцахаар Австрали улсыг зорилоо
08/09/2023
Манай судлаачид олон улсын туршлагаас суралцахаар Австрали улсыг зорилоо

"Австралийн Богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, жендэрийн тэгш байдлыг хангасан жижиг дунд бизнес” сэдвийн хүрээнд Гриффитийн их сургуульд таван долоо хоног мэргэжил дээшлүүлэх юм.

Манай 11 судлаач “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ ХӨГЖИЛ”-ИЙН асуудлаар суралцахаар Австрали улсыг зорилоо. Австралийн Богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, жендэрийн тэгш байдлыг хангасан жижиг дунд бизнес” сэдвийн хүрээнд Гриффитийн их сургуульд таван долоо хоног мэргэжил дээшлүүлэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд дэлхий нийтийн хөгжлийн сорилт болоод буй уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад тэгш хүртээмжтэй, инновацилаг, бүтээлч бизнесийн арга барилууд руу хэрхэн шилжих, судлаач, тинк танкуудын дуу хоолой, оролцооны талаар Австрали, Номхон далайн орнуудын туршлагаас суралцах юм.

Аялал, сургалтын сонин сайхантай нь цуг байгаарай!

#IRIMResearch #AustraliaAwardsFellowship #ClimateResilience #GenderInclusion #GriffithUni