Дээд Боловсролын Шинэчлэл Төслийн “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах нь” үндэсний зөвлөх үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээний нийтлэг зорилго нь Дээд боловсролын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг шинэчлэх, ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр оюутнуудыг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үйлдвэрлэлийн сургалтын хөтөлбөр болон хамтарсан судалгааны төслийг боловсруулахад ашиглах зорилгоор төгсөгчдийг мөшгөх улирал тутмын судалгаа, хөдөлмөрийн зах зээлийн болон ажил олгогчдын сэтгэл ханамжийн жил тутмын судалгааг төлөвлөх, хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийх, шаардлагатай тайланг бэлтгэхэд нь ДБСБ-ууд болон БСШУЯ-ыг дэмжиж, техникийн туслалцаа үзүүлнэ.

Хөдөлмөрийн зах зээлд ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл алдагдагдаж болзошгүй нөхцөлийг урьдчилан тодорхойлох нь дээд боловсролын бодлого, чанарт чухал ач холбогдолтой. Ур чадварын эрэлт хэрэгцээг тодорхойлсноор боловсролын нийлүүлэлт дэх гажуудлыг илрүүлэх, ур чадварын болон мэргэжилд оруулах хөрөнгө оруулалтын талаар хувь хүн, байгууллага, бодлого тодорхойлогчдын гаргасан шийдвэрийг мэдээлж, хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн төлвийг тогтоох боломжтой.

Зөвлөх үйлчилгээг дуусах үед ДБСБ болон БСШУЯ нь хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаа, төгсөгчдийг мөшгөх судалгааг зохион байгуулах болон дүн шинжилгээ хийх, ДБ-ын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, оюутнуудад ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэлийн сургалтын хөтөлбөр болон хамтарсан судалгааны төсөл боловсруулах зэрэгт шаардлагатай мэдээлэл бүхий тайлан боловсруулах чадвартай болсон байна

 

Холбоотой файл