Шударга Бизнес Монгол Улсын Хөтөлбөр

BICA нь Транспэрэнси Интернэшнл (ТИ)-ийн санаачлага бөгөөд бизнесийн орчин дахь авлигыг бууруулахыг эрмэлздэг. Хувь оролцогч тал эсвэл бүлгийн ганцаарчилсан үйл ажиллагаанаас илүүтэйгээр Засгийн Газар, бизнесийн салбар, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулсан хамтын ажиллагаа нь бизнесийн шударга ёсыг дэмжихэд илүү үр дүнтэй гэсэн үзэл баримталд суурилдаг.

Энэхүү санаачилга нь дэс дараалсан үе шатад хуваагдана:

  • Улсын шударга бизнесийн орчныг үнэлэх,
  • Үнэлгээний гол үр дүнд тулгуурлан боловсруулсан, хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинэчлэлийн хөтөлбөр багтана.

BICA Монгол нь бүх оролцогч талуудын бизнесийн салбар дахь ил тод, шударга, хариуцлагатай байдалд оруулж буй хувь нэмрийг үнэлсэн анхны томоохон хэмжээний дүн шинжилгээ юм. Энэхүү тайлан нь авлигатай тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэдэг хувийн хэвшил, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын хувь нэмэр болон алдаа дутагдлыг тодорхойлсон юм. Дүн шинжилгээ нь авлигын эсрэг ухуулга сурталчилгааны ажилд бүх талуудыг идэвхтэй оролцуулж, цогц хэмжээний шинэчлэлийн хөтөлбөрийг үүсгэх, уг хөтөлбөрийг бэхжүүлэх зорилготой.

Энэхүү судалгаа Транспэрэнси Интернэшнл олон улсын боловсруулсан арга, аргачлалын дагуу баримт бичгийн судалгааг улс орон бүрд хийдэг. Манай хөтөлбөр улс орон бүрийн төр, хувийн салбар болон иргэний нийгмийн уялдаа холбоог 15 хэсэг, 51 индикатор, 139 асуултын хүрээнд авч үздэг ба 3 салбарт ерөнхий үнэлгээг боловсруулдаг. Мөн уг судалгаа дэлхийн улс орнуудыг хооронд нь харьцуулдаггүйгээрээ онцог, давуу талтай.

Уг судалгааны явцад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах салбар бүрийн 10 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөх Бүлгийг үүсгэн байгуулсан юм.