Монгол улсын хөгжлийн сорилтуудыг хэлэлцэх үндэсний форум

Коронавирус халдварт (Ковид-19) цар тахал Монгол улсын эдийн засаг, аж ахуйн нэгж болон ажил эрхлэлтэд хүнд цохилт болж, Монгол улсын хөгжлийн сорилтод хүндрэл учруулсан.  Монгол улсын судалгаа-хөгжүүлэлт, инновацын салбар олон жил хангалттай хөрөнгө оруулалтгүйн улмаас хүндрэлд ороод байхад цар тахлын үед судалгаа хөгжүүлэлт (С&Х), инновацын ач холбогдол мөн янз бүрийн салбар, үйл ажиллагаанд  технологийн боломж ямар чухал болохыг дэлхий дахинд тодоор харуулсан. Ялангуяа, тус улсад С&Х, инновацыг хөгжүүлэхэд шаардлагатай ур чадвар, хүний нөөцийг бэлтгэж чадваржуулахад С&Х, инновацыг дэмжих тогтолцоо байхгүй байна. С&Х, инновацын хөгжил, С&Х, инновацын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх ажлын нэг хэсэг болгон Засгийн газраас 2018 онд судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг, 2019 онд ШУТИС-ийн хүний нөөцийг хөгжүүлэх өөр нэгэн хөтөлбөрийг баталсан.

Энэ үндэслэлээр Засгийн газраас Азийн хөгжлийн банк (АХБ)-нд хандан салбар дундын судалгаа, ахисан түвшний сургалт, технологи дамжуулах, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, чадварлаг ажилтныг бэлтгэх үндэс суурь нь болох судалгааны их сургуулиудыг хөгжүүлэх (Судалгааны их сургуулийг хөгжүүлэх төсөл) зургаан томоохон төрийн өмчит их сургууль, төрийн өмчит судалгааны хүрээлэнгүүд болон аж үйлдвэрийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг авахаар хандсан. Төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсэг үр дүнтэй байна: (i) ахисан түвшний сургалт, судалгааг сайжруулах бодлого, институтийг олон улсын стандартад ойртуулж бэхжүүлнэ; (ii) судалгааг дэмжих болон судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог хөгжүүлнэ; (iii) Монгол улсын хөгжлийн сорилтуудыг амжилттай шийдвэрлэх судалгааны Жишиг төв байгуулж, ажиллуулна.

Төслийн (iii) дугаар үр дүнгийн хүрээнд, Монгол улс болон Ази болон номхон далайн бус нутгийн ба бусад гадна орших түншлэгч дээд боловсролын сургалтын байгууллага (ДБСБ), ТӨСХ, бизнесүүдээс холбогдох салбартаа өндөр зэрэглэлийн судлаачид, ахисан түвшний оюутнуудыг цуглуулж өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулж, судалгааны 2-5 жишиг төвийг байгуулан, үр дүнд суурилсан тэтгэлэг олгон үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлнэ. Жишиг төвүүд нь байгууллагын удирдлага, судалгаанд-суурилсан хөтөлбөр дундын ахисан түвшний сургалт, судалгаа шинжилгээ, технологи дамжуулалт, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах ба жендерийн тэгш байдал зэрэг чиглэлээр шилдэг арга ажиллагааг хэрэгжүүлэх ёстой. Жишиг төв бүр нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оролцож, хөгжлийн дараах таван сорилтын аль нэгд төвлөрнө. Үүнд: (i) ухаалаг үйлчилгээ ба бүтээгдэхүүн; (ii) байгалийн болон биологийн нөөцийн удирдлага ба боловсруулалт; (iii) цэвэр эрчим хүч ба эрчим хүч хэмнэлт; (iv) насан туршийн ба дасан зохицох суралцахуй; (v) эрүүл мэнд. 

  1. Үндэсний дэд форумын семинарын дизайн гаргах, бэлтгэл ажил

  2. Дэд үндэсний форумын семинарт дэмжлэг үзүүлэх, баримтжуулах

  3. Үндэстний дэд форумын семинарын талаар тайлан гаргах

Үндэсний форумд зориулсан фэйсбүүк хуудас: (20+) Судалгааны их сургууль хөгжүүлэх төсөл:Хөгжлийн сорилт ба шийдэл | Facebook