Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй цахим хүчирхийллийн талаарх судалгаа

Судалгаа нь эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй цахим хүчирхийлэл хэрхэн илэрч, эмэгтэйчүүд цахим хүчирхийлэлд ямар хариу үйлдэл үзүүлдэг эсэх, цахим хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн иргэний нийгэм, улс төр дэх оролцоонд хэрхэн нөлөөлж байгааг тодруулах зорилготой юм.

Онлайн судалгаа авах болон гүнзгийрүүлсэн ярилцлага хийх зорилгын дор IRIM-ийн баг Монгол Улсад амьдардаг 18 ба түүнээс дээш насны 400 эмэгтэйгээс тоон мэдээлэл, цахим хүчирхийллийн чиглэлийн эксперт болон хүчирхийлэлд өртөж байсан 10 эмэгтэйгээс чанарын мэдээлэл цуглууллаа.

Тоон мэдээлэл цуглуулалт: Нийт мэдээлэл цуглуулалтыг онлайнаар зохион байгуулсан. Судалгааны багийн гишүүд судалгааны линкийг Фейсбүүкийн хаалттай бүлгэмүүдэд байршуулахаас гадна 10,000- аас дээш дагагчидтай Инстаграм хэрэглэгчдийн хаягаар дамжуулан олон нийтэд хүргэсэн.

Чанарын мэдээлэл цуглуулалт: Судалгааны зорилгод оролцогчдыг нийцүүлэх үүднээс судалгааны баг бүх зорилтот бүлгийн (сонгуульд нэр дэвшиж байсан эмэгтэй улс төрчид, улс төрийн зүтгэлтнүүд, УИХ-ын эмэгтэй гишүүд, ИНБ-ын идэвхтнүүд, ЛГБТ төвийн төлөөлөл болон нийгмийн сүлжээний энгийн хэрэглэгчид) боломжит оролцогчидтой холбоо тогтоосон. Эдгээрээс судалгааны шалгуурт нийцсэн, оролцох боломжтой 10 эмэгтэйчүүдийн жагсаалтыг үүсгэж, захиалагч байгууллагаар батлуулсан ба уг жагсаалтын дагуу ярилцлага хийсэн.