“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төв” төслийн эцсийн үнэлгээ

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төв төслийг эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, тэднийг бизнес эрхлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд нь туслах, хотын эдийн засагт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготойгоор НЗДТГ, Азийн Сан хамтран БНСУ-ын КОЙКА ОУБ-ын санхүүжилтээр БЭЭТ төслийг 2016 оны 07-р сард эхлүүлсэн.

Уг төслийн нэгдүгээр шатны эцсийн үнэлгээг IRIM судалгааны хүрээлэн 2018 онд хийж гүйцэтгэж байсан бол хоёрдугаар шатны эцсийн үнэлгээг мөн манай байгууллага 2021 оны 3-6 сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төв төсөлд хамрагдсан оролцогчдын бизнесийн нөхцөл байдал, түүнд гарсан өөрчлөлтүүд, төслөөс хэрэгжүүлсэн сургалт, зөвлөгөө, нөлөөллийн бусад үйл ажиллагааны ач холбогдол, сэтгэл ханамж, төслийн зүгээс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд хувь хүн болон бизнесийн хөгжилд гарсан өөрчлөлтийг тодруулж, төслийн цаашдын хөгжил, тогтвортой байдалд үзүүлэх хүчин зүйлсийг үнэлэх явдал байсан.  Уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

  • Төслийн үр шим хүртэгчдийн хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон БЭЭТ төсөлд хамрагдсан байдлыг тодорхойлох;
  • Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн өнөөгийн нөхцөл байдал, гарсан өөрчлөлтүүд, түүний үр нөлөөг тодорхойлох;
  • Төслийн хэрэгжүүлсэн 18 төрлийн үйл ажиллагааны ач холбогдол, сэтгэл ханамж, хэрэгцээтэй байдал, хэрэгжилтийг үнэлэх;
  • Төслийн зүгээс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд хувь хүний бизнес эрхлэх ур чадвар болон бизнесийн үйл ажиллагаанд үзүүлсэн нөлөөллийг үнэлэх;
  • Төслийн цаашдын тогтвортой байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлж дүгнэлт, зөвлөмж боловсруулах;

Судалгаанд төслийн үр шим хүртэгч эмэгтэйчүүд болон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч 260 эмэгтэйчүүдийг хамруулсан. Мөн төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл 12 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийсэн.

Хяналт шинжилгээ үнэлгээ ";}s:10:"short_desc";s:375:"Уг төслийн нэгдүгээр шатны эцсийн үнэлгээг IRIM судалгааны хүрээлэн 2018 онд хийж гүйцэтгэж байсан бол хоёрдугаар шатны эцсийн үнэлгээг мөн манай байгууллага 2021 оны 3-6 сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.