УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг сайжруулах судалгаа

Төслийн талаарх товч танилцуулга: 

Хэрэгцээ тодорхойлох энэхүү урьдчилсан тандах судалгаа нь Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх төслийн хэрэгцээг тодорхойлох үндсэн зорилготой бөгөөд уг судалгааны үр дүнгээс тус компанийн үйлчилгээний чанарыг сайжруулах төслийг ямар хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатайг тогтоож, төслийн үйл ажиллагааны үе шат, зохион байгуулалт, хэлбэрийн талаар нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах мөн цаашид шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлогдох юм. 

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

Судалгааны мэдээллийг цуглуулахдаа асуумж судалгаа, ганцаарчилсан ярилцлага, кейс судалгаа, ажиглалтын судалгаа болон баримт бичгийн судалгааны аргыг тус тус ашигласан. 

Судалгааны түүврийг бүрдүүлэхдээ: 

Асуумж судалгааг “Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв”-өөр  үйлчлүүлж буй 100 хэрэглэгч, “Түгээх төв”-өөр үйлчлүүлж буй 50 хэрэглэгчийг санамсаргүйгээр сонгон авсан. 

Ганцаарчилсан ярилцлагыг компанийн удирдлага, менежер нийт 30 ажилтантай  урьдчилж бэлтгэсэн асуултуудын хүрээнд хийсэн. 

Ажиглалтын судалгааг “Хэрэглэгчтэй үйлчлэх төв” болон “Түгээх төв”-үүд дээр урьдчилж бэлтгэсэн ажиглалтын хуудаст тэмдэглэн хийсэн. 

Кейс судалгааг явуулахдаа УБ Цахилгаан түгээх сүлжээний үзүүлдэг 9 төрлийн үйлчилгээнээс авч буй тус бүр 4 хэрэглэгч, нийт 36 хэрэглэгчийг сонгон авч сэтгэл  

ханамжийг нь судалсан. 

Баримт бичгийн судалгааг УБ Цахилгаан түгээх сүлжээний үйлчилгээндээ баримталж буй  стандарт, авч буй арга хэмжээнүүд, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө  болон утсаар ирүүлсэн хэрэглэгчийн санал, хүсэлтэд шинжилгээг хийсэн. 

Бодит үр дүн/ Амжилтууд:   

Хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах тандан судалгааны үр дүнд үндэслэн үйл ажиллагааны үр дүнг сайжруулахтай холбоотой болон цаашид хийх судалгаа хөгжүүлэлттэй холбоотой санал зөвлөмжийг боловсруулан захиалагч талд хүлээлгэн өгсөн.   

Төслийн талаарх товч танилцуулга: Хэрэгцээ тодорхойлох энэхүү урьдчилсан тандах судалгаа нь Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх төслийн хэрэгцээг тодорхойлох үндсэн зорилготой бөгөөд уг судалгааны үр дүнгээс тус компанийн үйлчилгээний чанарыг сайжруулах төслийг ямар хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатайг тогтоож, төслийн үйл ажиллагааны үе шат, зохион байгуулалт, хэлбэрийн талаар нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах мөн цаашид шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлогдох юм.