“Туул голыг сэргээн сайжруулах” төслийн бэлтгэл үе шатны техникийн туслалцаа: Нийгмийн хөгжлийн судалгаа

Сүүлийн хориод жил Улаанбаатар хотод хүн амын нягтшил, үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй өссөн. Үүнийг даган усны хэрэглээ ихэсч, Туул голд цутгах бохир усны хэмжээ улам нэмэгдэн нийслэлийн байгаль орчин доройтож, усны нөөц хомсдох аюул тулгараад байна. “Туул голыг сэргээн сайжруулах төсөл ТТ-8560 МОН” нь эдийн засгийн тогтвортой хөгжил бүхий усны зохистой менежментийг бий болгох зорилготойгоор хэрэгжих юм. Төслийн бэлтгэл шатны техникийн туслалцааг (ТБШТТ) АХБ-аас зохион байгуулан, “СМЕК Монголиа” ХХК хэрэгжүүлж байгаа ба IRIM Судалгааны хүрээлэн нь уг төслийн Нийгмийн хөгжлийн бүрэлдэхүүн хэсгийг хариуцан, хамтарч ажилласан. 

ТБШТТ-ны баг болон Туул голын сав газрын захиргаатай нягт уялдаатай ажиллан анхдагч болон хоёрдогч мэдээлэл цуглуулан урьдчилсан нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийсэн. Үүний үр дүнд  

“Нийгмийн хөгжлийн төлөвлөгөө”, “Жендерийн тэгш байдлыг хангах төлөвлөгөө”, “Оролцооны стратеги” боловсруулж, төлсийн явцын тайланд тусгасан.  

  • Нйигмийн анализ: Оролцогч талуудын шинжилгээ; гол оролцогч талуудын эмзэг байдлын зураглал; Асуудлын модны шинжилгээ, нийгэмд нөлөөлөх байдлын дүн шинжилгээ болон санал болгож буй төслийн талаарх иргэдийн хандлага ба оролцоо. 

  • Ядуурлын анализ: Хоёрдогч тоон мэдээллийг улирлын хуанли, орлого зарлагын зураглал зэрэг оролцоонд суурилсан анхдагч мэдээлэлтэй харьцуулан өрхийн амжиргаа, орлого, хөдөлмөрийн хуваарьт дүн шинжилгээ.  

  • Жендерийн анализ: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн хуваарь болон жендэрийн талаарх мэдлэг хандлагыг тодорхойлж, институцийн түвшин дэх мэдээлэлтэй харьцуулах. 