Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Хамтын ажиллагааны хөтөлбөрийн мониторингийн суурь болон ХШҮ-ний судалгаа

Төслийн талаарх товч танилцуулга: 

2013 оны суурь судалгаа нь 2013-2016 онд хэрэгжих Швейцарийн хамтын ажиллагааны стратегид хийгдэхээр төлөвлөгдөөд буй хяналт, үнэлгээний эхлэх цэгийг тодохойлох зорилготой. Судалгааны хүрээнд хөндлөнгийн цогц судалгааны арга зүйг боловсруулан хэрэгжүүлж, суурь мэдээллийг бүрдүүлснээр жил бүр мэдээлэл цуглуулж, боловсруулах системтэй аргачлалыг бий болгосон. Энэхүү мониторинг, үнэлгээний төсөл нь ШХА-ийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын стратегийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд болох “Ногоон алт”, “Монгол төмс”, “Усны нэгдсэн менежмент” хөтөлбөрийг хамарсан. Үндэсний хэмжээнд мэдээлэл цуглуулж, ШХА-ийн түвшний үр дүнг энэхүү суурь мэдээлэлтэй харьцуулан үнэлсэн. Мөн энэүү суурь судалгааны хяналт-шинжилгээ, үнэлгээг 2014 онд хийж гүйцэтгэсэн ба суурь судалгаанд хамрагдсан 3 төслөөс гадна “Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх хэрэгцээг тодорхойлох”, ”Орон нутгийн иргэдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо” зэрэг төслүүдийг хамарсан үнэлгээг хийсэн. 

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Судалгааны арга зүй, аргачлал, түүвэр, түүврийн бүтэц хүрээг тодорхойлон 5 төрлийн хэрэглэгдэхүүнийг туршилт судалгаан дээр үндэслэн боловсруулсан. 

  • Судалгаанд тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан ашигласан. Судалгааг баримт бичгийн судалгаа, фокус бүлгийн ярилцлага судалгаа, анкет асуулга, ганцаарчилсан ярилцлага зэрэг судалгааны аргад түшиглэн явуулсан.  

  • Судалгааны үр дүнг SPSS, QDA miner программаар боловсруулж судалгааны үр дүнг өмнөх суурь судалгааны үр дүнтэй харьцуулан үнэлэх байдлаар нэгтгэсэн эцсийн тайланг Англи, Монгол хэл дээр боловсруулсан. 

  • Судалгааны үр дүнг тархаах уулзалтыг орон нутагт гамшиг, зудын менежментийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг хамран зохион байгуулсан. 

Төслийн талаарх товч танилцуулга: 2013 оны суурь судалгаа нь 2013-2016 онд хэрэгжих Швейцарийн хамтын ажиллагааны стратегид хийгдэхээр төлөвлөгдөөд буй хяналт, үнэлгээний эхлэх цэгийг тодохойлох зорилготой. Судалгааны хүрээнд хөндлөнгийн цогц судалгааны арга зүйг боловсруулан хэрэгжүүлж, суурь мэдээллийг бүрдүүлснээр жил бүр мэдээлэл цуглуулж, боловсруулах системтэй аргачлалыг бий болгосон. Энэхүү мониторинг, үнэлгээний төсөл нь ШХА-ийн хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын стратегийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд болох “Ногоон алт”, “Монгол төмс”, “Усны нэгдсэн менежмент” хөтөлбөрийг хамарсан. Үндэсний хэмжээнд мэдээлэл цуглуулж, ШХА-ийн түвшний үр дүнг энэхүү суурь мэдээлэлтэй харьцуулан үнэлсэн. Мөн энэүү суурь судалгааны хяналт-шинжилгээ, үнэлгээг 2014 онд хийж гүйцэтгэсэн ба суурь судалгаанд хамрагдсан 3 төслөөс гадна “Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх хэрэгцээг тодорхойлох”, ”Орон нутгийн иргэдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо” зэрэг төслүүдийг хамарсан үнэлгээг хийсэн.