Түрээсийн харилцаа, үйл ажиллагааны нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчны судалгаа болон бодлогын хувилбар боловсруулах

Төслийн талаарх товч танилцуулга: 

“МИРИМ Консалтант” ХХК, IRIM Судалгааны хүрээлэнгийн хамтарсан баг Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай хамтран “Түрээсийн харилцаа, үйл ажиллагааны нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчин”-ы судалгаа болон бодлогын хувилбар боловсруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгэсэн. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь түрээсийн талаарх Монгол дахь эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, олон улсын практикийг судалж түрээсийн харилцаа, үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах бодлогын хувилбар боловсруулахад чиглэж байна.  

Судалгааг түрээслүүлэгч, түрээслэгч, төр гэсэн гурвалсан харилцаа холбоонд үүсч байгаа нөхцөл байдлыг хөндөн судласан. Ингэхдээ ажлын байр, амьдрах сууц, газрын түрээс гэсэн төрлөөр түрээслэгчдээс судалгааг авсан. 

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Судалгааны баг судалгааны арга зүй, аргачлал болон судалгааны дизайныг нарийвчлан боловсруулсан.  

  • Судалгааны түүврийн хүрээ, бүтцийг нарийвчлан боловсруулах, хэрэглэгдэхүүн боловсруулах, туршилт судалгааг зохион байгуулж захиалагч талаар батлуулан 900-аад түрээслүүлэгч, түрээслэгч, төлөөллийн байгууллага, орон нутгийн албан хаагчдаас тоон болон чанарын судалгааны аргаар мэдээлэл цуглуулсан. 

  • Бодлогын баримт бичгүүд, Монгол улс, олон улсын ижил төстэй төслийн баримт бичгүүд зэрэгт агуулгын шинжилгээ хийсэн.   

  • Судалгааны мэдээлэлд үндэслэн бүрэн хэмжээний тайлан боловсруулсан ба энэ судалгааны үр дүнд түшиглэн бодлогын хувилбар боловсруулахад зайлшгүй шаардлагатай 5 төрлийн нэмэлт судалгааг гүйцэтгэсэн. 

  • Эдгээр судалгааны үр дүнд төслийн баг бодлогын хувилбар боловсруулж, захиалагч талд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

Төслийн талаарх товч танилцуулга: “МИРИМ Консалтант” ХХК, IRIM Судалгааны хүрээлэнгийн хамтарсан баг Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай хамтран “Түрээсийн харилцаа, үйл ажиллагааны нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчин”-ы судалгаа болон бодлогын хувилбар боловсруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгэсэн. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь түрээсийн талаарх Монгол дахь эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, олон улсын практикийг судалж түрээсийн харилцаа, үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах бодлогын хувилбар боловсруулахад чиглэж байна. Судалгааг түрээслүүлэгч, түрээслэгч, төр гэсэн гурвалсан харилцаа холбоонд үүсч байгаа нөхцөл байдлыг хөндөн судласан. Ингэхдээ ажлын байр, амьдрах сууц, газрын түрээс гэсэн төрлөөр түрээслэгчдээс судалгааг авсан.