Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн Амьжиргааг дэмжих бүрэлдэхүүн хэсгийн “Нийгэм-Эдийн засгийн шинжилгээ ба суурь cудалгаа”

Монгол орны байгалийн олон төрлийн бүс, бүслүүрүүд нь ан амьтан, ургамлын олон зүйлүүдийн амьдрах орчныг бүрдүүлж байдаг. Эдгээр биологийн олон янз байдал нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, соёлын болон хөгжлийн үндэс юм. Биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд төрөөс нийт нутаг дэвсгэрийнхээ 30 орчим хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад аваад байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөц баялгийн хэт ашиглалт нь хамгаалалттай газар нутгийн сүлжээний биологийн олон янз байдал болон экосистемд эрсдэл учруулсаар байна.

Хөдөөгийн хүн амын нэлээд хэсэн нь ТХГ нутгийн орчны бүс нутагт амьдардаг. Эдгээр бүс нутаг нь эрсдэлд орсноор тэдний амьжиргаанд ч мөн сөргөөр нөлөөлж байна. Уг гарааны нөхцөл байдлаас үүдэн Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь ХНБГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны захиалгаар  Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь (SPACES) төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. SPACES төсөл нь 4 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд түүний нэг бүрэлдэхүүн хэсэг болох Амьжиргааг дэмжих бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд “Нийгэм-Эдийн засгийн шинжилгээ ба суурь судалгаа”-ны ажлыг 2020 оны  11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд хийж гүйцэтгээд байна.

Суурь судалгааны зорилго нь Монгол Улсын баруун бүсийн сонгогдсон Тусгай хамгаалалттай газар нутгийн хүн амын амьжиргааны өнөөгийн түвшин, тэдгээрийн олон янз байдал, орон нутгийн иргэдийн орлогын гол эх үүсвэр, тулгамдаж буй асуудлыг сум болон өрхийн түвшинд тус тус тодорхойлоход оршино.

Суурь судалгааны зорилго нь Монгол Улсын баруун бүсийн сонгогдсон Тусгай хамгаалалттай газар нутгийн хүн амын амьжиргааны өнөөгийн түвшин, тэдгээрийн олон янз байдал, орон нутгийн иргэдийн орлогын гол эх үүсвэр, тулгамдаж буй асуудлыг сум болон өрхийн түвшинд тус тус тодорхойлоход оршино.