Монгол Улс дахь алтны бичил уурхайн эрх зүйн орчин, хууль бус санхүүгийн урсгалын талаар судалгаа

Төслийн зорилго:  

Энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь Монгол дахь алтны бичил уурхайн салбарын хууль эрх зүйн орчин, хууль бус санхүүгийн урсгалыг судалсан юм. Судалгааны үр дүнд тухайн салбарын үйл ажиллагаа, зохицуулалтыг сайжруулах бодлогын санал зөвлөмж боловсруулна. Судалгаа нь үндсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгт хуваагдсан ба үүнд хэд хэдэн асуудлуудыг багтаасан болно.

Алтны бичил уурхайн хууль, эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдал нь дараах асуудлуудыг хөндсөн. Үүнд:

•           Хууль, эрх зүйн хэрэгжилт, үр нөлөө,

•           газар эзэмших, ашиглах зөвшөөрөл,

•           зохион байгуулалтад орох зөвшөөрөл,

•           олборлох зөвшөөрөл, үйл ажиллагаа,

•           алт боловсруулах журам.

Алтны бичил уурхайн салбарын хууль бус санхүүгийн урсгал нь дараах асуудлуудыг хөндсөн болно. Үүнд:

•           Алт худалдаалах зөвшөөрөл,

•           нэг цэг үйлчилгээний газрын үр нөлөө,

•           алт худалдах шаардлага, үйл явц, татвар

•           алтны нийлүүлэлтийн сүлжээ,

•           олон улсын туршлага.   

PlanetGold төслийн талаар: Монгол Улс дахь planetGOLD төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн (ДДБОС) санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр (НҮББОХ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ) болон Монгол Улсын Байгаль орчин аялал, жуулчлалын яам (БОАЖЯ), Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлтэй (АБУЗ) хамтран хэрэгжүүлж байна. Уг төсөл нь дараах үндсэн үйл ажиллагааны чиглэлээс бүрдсэн. Үүнд, албажуулалт, санхүүжилт болон зах зээлд нэвтрэх, технологийн шилжилт болон мэдлэгжүүлэх багтана. Монгол Улсын Засгийн газартай хамтран төслийн баг нь орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц, мөнгөн усгүй, цэвэр, үр ашигтай технологи бүхий албажсан бичил уурхайг төлөвшүүлэх таатай орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.