“ТББ-ын тухай хуулийн аналитик дэмжлэг” төсөл

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:

  • Төр-иргэний нийгмийн олон төрлийн хурал, хэлэлцүүлэгт судалгааны байгууллагын төлөөлөл байдлаар оролцсон.
  • Төрийн бус байгууллагын тухай хуулийн зэрэгцээ хууль боловсруулахтай холбоотойгоор “Ашгийн төлөө бус байгууллагын тухай хуулийн үзэл баримтлал”, “Ашгийн төлөө бус байгууллагын тухай хуулийн үнэлгээний хэрэгцээний үнэлгээ судалгаа”-г хийсэн.

Олон нийт, иргэний нийгмийн байгууллагад чиглэсэн хоёр сэдвийн хүрээнд Public Briefer боловсруулсан.

Төслийн талаарх товч танилцуулга: Төслийн зорилго нь ТББ-ын тухай хуульд аналитик дэмжлэг үзүүлэхэд оршино. Төслийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Үүнд: 1. ТББ-ын тухай хуульд аналитик дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэхүү төслийн нэг гол зорилго нь Төрийн бус байгууллагын тухай хуульд оруулсан хязгаарлалт бүхий өөрчлөлтүүдээс урьдчилан сэргийлж, 1997 онд батлагдсан ТББ-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, иргэний нийгмийн талаар төрөөс баримтлах бодлогын санал боловсруулах ажлын хэсэгт судалгаа, аналитик дэмжлэг үзүүлэх замаар иргэний нийгмийг дэмжсэн, эерэг хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахад чиглэсэн. 2. Мөн судалгаанд суурилсан олон нийтэд чиглэсэн материал боловсруулах замаар иргэний нийгмийн үр өгөөж, иргэний чөлөөт, нээлттэй иргэний орон зайг бий болгох хэрэгцээний талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.