Монгол хэл авианы утсан мэдээлэл цуглуулах судалгаа

Төслийн талаарх товч танилцуулга: 

Энэхүү судалгааны гол зорилго нь Монгол хэл авианы хөгжлийг судалж, танин мэдэхэд чиглэсэн юм. Хараат Бус Судалгааны Хүрээлэн нь халх аялгатай нийт 1000 хүнийг утсаар яриулж мэдээлэл цуглуулах юм. Судалгаанд оролцогч бүр доорх хоёр өөр төрлийн утсан бичлэг хийнэ. Үүнд: 

  • Дуудлага 1 – Бичигдсэн байгаа текстийг уншина /10-15 минут/\ 

  • Дуудлага 2 – Өөр хэн нэгэнтэй утсаар ярина /20 минут/ 

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Захиалагч байгууллагаас өгөгдсөн бүх холбогдох материалыг орчуулж, санал өгч сайжруулсан. 

  • Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, судалгаанд оролцогчдын нас, хүйсийн тэнцвэртэй түүвэр, 6 үе шат бүхий мэдээлэл цуглуулах төлөвлөгөөг боловсруулсан.  

  • Микрофон бичлэгийн өрөөг өөрсдийн оффис-д байгуулж 7 төрлийн микрофон суурилуулсан бүрэн тоноглогдсон өрөөнд 150 гаруй судалгаанд оролцогчдыг 2 төрлөөр утсаар яриулж бичлэг хийсэн.  

  • Явж буй машин, автобус, оффисын өрөө, замын хажуугийн машины чимээнд, олон нийтийн газар гэх мэт олон төрлийн орчинд 850 гаруй хүнийг утсаар яриулж мэдээлэл цуглуулсан. 

  • Идэвхтэй судалгаанд оролцуулах үүднээс судалгаанд оролцсон хүн бүрд 10000-15000 төгрөгийн урамшуулал олгосон.  

  • Долоо хоног тутам захиалагч талтай онлайн уулзалтуудыг зохион байгуулан мэдээллээр хангаж байснаас гадна долоо хоног тутам үйл ажиллагааны явцын тайлан, болон мэдээлэл цуглуулалтын бүрэн мэдээллийг оруулсан техникийн тайланг хүлээлгэж өгсөн.  

  • Мэдээлэл цуглуулалтыг тохиролцсон арга зүй, аргачлалын дагуу цаг хугацаанаасаа өмнө дуусгаж хүлээлгэн өгсөн. 

Энэхүү судалгааны гол зорилго нь Монгол хэл авианы хөгжлийг судалж, танин мэдэхэд чиглэсэн юм. Хараат Бус Судалгааны Хүрээлэн нь халх аялгатай нийт 1000 хүнийг утсаар яриулж мэдээлэл цуглуулах юм. Судалгаанд оролцогч бүр доорх хоёр өөр төрлийн утсан бичлэг хийнэ. Үүнд: Дуудлага 1 – Бичигдсэн байгаа текстийг уншина /10-15 минут/\ Дуудлага 2 – Өөр хэн нэгэнтэй утсаар ярина /20 минут/