“Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн амьжиргааг дэмжих бүрэлдэхүүн хэсгийн “Нийгэм-эдийн засгийн шинжилгээ ба суурь судалгаа”

IRIM судалгааны хүрээлэн нь “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн хэрэгжилт

явцыг үнэлэхэд ашиглах үр дүнд суурилсан мониторингийн хэрэглэгдэхүүн, систем боловсруулах зөвлөх үйлчилгээг 2020 онд

үзүүлсэн. SPACES төсөл нь 4 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд түүний нэг бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд “Нийгэм-Эдийн засгийн шинжилгээ ба суурь судалгаа”-ны ажлыг гүйцэтгэлээ.

 

Тусгай хамгаалалттай газар нутагт оршиr сууж байгаа иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах замаар экосистемийг хадгалах, хамгаалах нөхцөл боломжийг тодорхойлох нийгэм, эдийн засгийн судалгааны ажлыг баруун 3 аймгийн, зорилтот 22, хяналтын 1 сумын 1660 өрх, 46 орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүд, 23 орон нутгийн амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд, 12 иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулан зохион байгуулсан. Судалгааг асуулга, ганцаарчилсан ярилцлага, ФБЯ, баримт бичгийн судалгаа гэсэн тоон болон чанарын аргыг хослуулан гүйцэтгэсэн. Тоон болон чанарын судалгааны үр дүнг статистик шинжилгээний аргууд болох дан болон харьцуулсан тоололт, хүчин зүйлсийн харьцуулсан шинжилгээ, хүчин зүйлийн шалтгаант хамаарал, үзүүлэлтүүдийн статистик тархалт зэрэг аргуудыг ашиглан шинжилсэн.

Судалгааны зорилго нь Монгол Улсын баруун бүсийн сонгогдсон тусгай хамгаалалттай газар нутгийн хүн амын амьжиргааны өнөөгийн түвшин, тэдгээрийн олон янз байдал, орон нутгийн иргэдийн орлогын гол эх үүсвэр, тулгамдаж буй асуудлыг сум болон өрхийн түвшинд тус тус тодорхойлоход оршино.