Аж үйлдвэрийн салбарын эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа

Төслийн танилцуулга: 

Энэхүү судалгааны зорилго нь ашигт малтмал, технологийн салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн чиглэлийг тодорхойлохын зэрэгцээ оюутны дадлага, ажиллагсдад зориулсан мэргэжлийн сургалт, судалгаа ба хөгжлийн чиглэлд салбарын хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх боломжийг судлах явдал байсан. 

Судалгааны үр дүнг GIZ-ийн Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг болох Монгол-Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургууль (МГТИС)-ийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах бодлого, хөтөлбөрийг тодорхойлоход ашигласан. 

Үзүүлсэн үйлчилгээний танилцуулга: 

  • Захиалагчтай хамтран судалгааны хэрэглэгдэхүүн болох ганцаарчилсан ярилцлагын асуумжийг боловсруулсан, 

  • Хэрэглэгдэхүүний дагуу 2015 оны 1 дүгээр сарын 22-оос 2 дугаар сарын 5-ны хооронд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануурт үйл ажиллагаа явуулж буй уул уурхай болон дагалдах үйлдвэрлэлийн 30 гаруй  компанийн удирдлагаас ярилцлагын хэлбэрээр мэдээлэл цуглуулсан. 

  • Мэдээллийг тоон ба чанарын аргаар боловсруулан, тайлан бичиж захиалагчид хүргүүлсэн. 

  • Судалгааны тайланг Налайх дахь МГТИС дээр багш, удирдлагуудад танилцуулж, хэлэлцүүлэг явуулсан. 

Энэхүү судалгааны зорилго нь ашигт малтмал, технологийн салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн чиглэлийг тодорхойлохын зэрэгцээ оюутны дадлага, ажиллагсдад зориулсан мэргэжлийн сургалт, судалгаа ба хөгжлийн чиглэлд салбарын хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх боломжийг судлах явдал байсан. Судалгааны үр дүнг GIZ-ийн Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг болох Монгол-Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургууль (МГТИС)-ийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах бодлого, хөтөлбөрийг тодорхойлоход ашигласан.