Жендэрийн Тэгш Байдлын Талаарх Хандлага: Олон улсын харьцуулсан туршилт судалгаа

Төслийн талаарх товч танилцуулга: 

Энэхүү соёл хоорондын, нэг удаагийн туршилт судалгаа нь жендэрийн тэгш байдлын хандлагад анхаарал хандуулан судласан. Ялангуяа, энэхүү судалгаа нь шашин шүтлэг, нийгэм эдийн засгийн байдал, хүйс болон бусад хүчин зүйл нь хүйс хоорондын тэгш байдлын хандлагатай хэрхэн уялдаж байгааг тодруулсан.   

Судалгааны үр дүн нь төрийн бодлого болон донор болон төрийн бус байгууллагуудын ажилтай шууд хамааралтай байсан. Судалгааны зорилго нь мөн ШХАГ-ийн төслүүдийн үйл ажиллагаа нь жендэрийн тэгш байдлыг хангасан байна гэсэн стратегийн зорилготой (2013-2016) уялдсан байна.   

Монгол улсад энэ судалгаанаас өмнө үндэсний жендэрийн тэгш байдлын талаарх хандлагыг судласан үндэсний хэмжээнд төлөөлөхүйц, туршилт судалгаа хийгдэж байгаагүй. Хамгийн гол нь, судалгаа нь энэхүү судалгаа нь жендэрийн тэгш бус байдал болон ялгаварлан гадуурхалтанд их бага хэмжээгээр нөлөөтэй байдаг хүн ам зүйн асуултуудыг агуулсан байсан нь хандлагад нөлөөлөгч гол зүйлүүдийг тодорхойлох боломжийг олгож байгаа юм. Иймээс, энэхүү төсөл нь шаардлагатай үйлчилгээний хүртээмж дэх тэгш байдлыг хангахад сөргөөр нөлөөлж буй гүн гүнзгий нэвчсэн нийгмийн зуршлуудыг тодорхойлоход тусална. Энэхүү судалгаа нь хөгжил болон нийгмийн тэгш байдлын төлөө ажиллаж буй байгууллагуудыг маш хэрэгтэй хэрэглэгдэхүүн болохуйц судалгааны мэдээллээр хангахаар зорьж ажилласан.  

2013 оны 1 сарын байдлаар, судалгаа нь Индонез, Уганда, Иордан, Лебанон гэх мэт улсуудад амжилттай хэрэгжээд байсан бол, 2013 оны 3 сард Монгол улсад амжилттай хэрэгжиж дууссан.

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Судлаачдыг Монгол дах нөхцөл байдлыг харьцуулсан байдлаар судлахад нь туслах зорилгоор  Монгол дах жендэрийн тэгш байдлын талаарх холбогдох баримт бичгийг судалсан  

  • IRIM нь санамсаргүй түүврийн үйл явцыг эцэслэн тодорхойлж, ложистик төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд, туршилт судалгааны асуумжийг боловсруулахдаа соёлын онцлогыг тусгаж боловсруулсан.  .  

  • Талбарын судалгааны өмнө, IRIM нь судлаачдад зориулсан асуумжийг авах гарын авлагыг бэлтгэж, судлаачдад хүлээлгэн өгсөн бөгөөд мэдээлэл оруулах ажилтнууд болон дотоод чанарын хяналтын ажилтнуудад зориулан сургалтуудыг оролцооны аргаар  зохион байгуулсан.  

  • Төслийн ажилтнууд, үндэсний хэмжээнд төлөөлөхүйц 1500 оролцогчийг санамсаргүй аргаар сонгон авч асуумжийн арагар мэдээлэл цуглуулсан.  Судалгааны мэдээлэл цуглуулалтыг 3 хот, 8 аймаг болон 35 хороо/сумдаас цуглуулсан.  

  • Мэдээлэл цуглуулалтын үе шатны дараагаар, асуумжаар цуглуулсан анхдагч мэдээллийн механик болон логик алдааг нь шалгасан. Үүний дараагаар, эцсийн датабаазыг үүсгэж, мэдээлэл цуглуулалтын явцыг тусгасан эцсийн техникийн тайлан болон бусад эцсийн бүтээгдэхүүнүүдийг хүлээлгэн өгсөн.   

Энэхүү соёл хоорондын, нэг удаагийн туршилт судалгаа нь жендэрийн тэгш байдлын хандлагад анхаарал хандуулан судласан. Ялангуяа, энэхүү судалгаа нь шашин шүтлэг, нийгэм эдийн засгийн байдал, хүйс болон бусад хүчин зүйл нь хүйс хоорондын тэгш байдлын хандлагатай хэрхэн уялдаж байгааг тодруулсан.