"Щвейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны стратеги(2013-2016)-ийн мониторингийн" суурь судалгаа

Төслийн талаарх товч танилцуулга: 

2013 оны суурь судалгаа нь 2013-2016 онд хэрэгжих Щвейцарын хамтын ажиллагааны стратегид хийгдэхээр төлөвлөгдөөд буй хяналт, үнэлгээний эхлэх цэгийг тодорхойлж байгаагаар онцлогтой юм. Ялангуяа, 2013 онд хийгдэж буй суурь судалгаа нь: 

  • ЩХА-ын хамтын ажиллагааны түвшин дэх 6 шалгуур үзүүлэлтийг тодорхойлох 

  • Судалгаанд хамруулсан төслийн үр ашиг хүртэгчдийн ерөнхий онцлогийг тодорхойлох зорилготой юм. 

Төслийн үндсэн үйлчилгээний танилцуулга: 

  • Баруун бүсийн 7 аймгийн сумдын зорилтот бүлэг болон хяналтын бүлгийг хамруулан суурь судалгааг хийсэн. 

  • Талбарын мэдээлэл цуглуулалт эхлэхийн өмнө судлаачдад зориулсан гарын авлагыг бэлтгэн хүргэсэн ба мэдээлэл оруулах ажилтнуудад зориулсан протокол, дотоод чанарын хяналтын талаар сургалт явуулсан.  

  • 2014-16 онд ШХА-аас үр шим хүртэгчдийн 3 удаагийн жилийн мониторингийн түүвэр судалгааг хийсэн. 

  • Суурь судалгааны явцад биш харин мөшгөх судалгааны мэдээлэл цуглуулалтын явцад фокус бүлгийн ярилцлага хийсэн.  

  • ШХА-ийн 2013-16 оны стратегийн дагуу өгөгдөлд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн. 

  • ШХА-ын стратегийн Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын чиглэлийн үр дүнг хэмжих ХШҮ-ний тогтолцоог боловсруулсан.  

2013 оны суурь судалгаа нь 2013-2016 онд хэрэгжих Щвейцарын хамтын ажиллагааны стратегид хийгдэхээр төлөвлөгдөөд буй хяналт, үнэлгээний эхлэх цэгийг тодорхойлж байгаагаар онцлогтой юм. Ялангуяа, 2013 онд хийгдэж буй суурь судалгаа нь: ЩХА-ын хамтын ажиллагааны түвшин дэх 6 шалгуур үзүүлэлтийг тодорхойлох Судалгаанд хамруулсан төслийн үр ашиг хүртэгчдийн ерөнхий онцлогийг тодорхойлох зорилготой юм.