Улаанбуудай тариаланчдын индексжүүлсэн даатгалын судалгаа

IRIM судалгааны хүрээлэн нь Германы шилжилтийн эдийн засгийн хөдөө аж ахуйн нийгэмлэг (IAMO) -ийн захиалгаар 2021 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд Улаанбуудай тариаланчдын индексжүүлсэн даатгалын судалгааг хийж гүйцэтгэлээ.

Үндэсний Давхар Даатгал компани нь 2019 оноос эхлэн улаан буудайн даатгал болон өөр төрлийн индексжүүлсэн даатгал хийж ирсэн арга туршлага дээрээ үндэслэн “Улаан буудайн индексжүүлсэн даатгал”-ыг Герман улсын IAMO “Шилжилтийн эдийн засгийн хөдөө аж ахуйн хөгжлийн Леибниз институт” болон Герман Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөлтэй хамтран нэвтрүүлж, 387 ААН, иргэдийг уг даатгалд хамруулсан.

Судалгааны хүрээнд дээр дурдсан 12 аймагт улаан буудай тариалдаг, улаан буудайн индексжүүлсэн даатгалд хамрагдсан болон хамрагдаагүй нийт 662 хувь, ААН-үүдээс 2020 оны газар тариалан болон даатгалын талаарх мэдлэг, хандлагыг тандах зорилготой мэдээлэл цуглуулсан.