Монголын уул уурхайн салбарт хэрэгжиж буй байгаль орчны хууль тогтоомж дахь “эрх зүйт ёсны зарчим”-ын үнэлгээ

Энэхүү үнэлгээний зорилго нь төрийн байгууллагуудын уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль хамгааллын асуудлыг авч үзэхдээ баримталж буй зарчмуудын ерөнхий дүр зургийг гаргах юм. Үнэлгээний хүрээнд хууль ёсны байдал, хүртээмжтэй байдал, сонсох эрх, ил тод байдал, давж заалдах эрх болон хариуцлагатай байдал гэх мэт “эрх зүйт ёсны зарчим” нь одоогийн хууль болон бусад зохицуулалтуудад хэрхэн тусгагдсан байгааг судлах юм.  

Төслийн туршид, IRIM нь Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам болон Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар-г уул уурхайн салбарын байгаль орчны эрх зүйн орчны хэрэгжилтэд үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх юм. IRIM нь НҮБХХ-өөс боловсруулсан үнэлгээний арга зүйг ашиглана. Энэхүү арга зүй нь хууль ёсны байдал, хүртээмжтэй байдал, сонсох эрх, давж заалдах эрх, ил тод байдал, хариуцлагатай байдал гэсэн эрх зүйт ёсны 6 зарчмын хэрэгжилтийн үнэлгээг боловсруулах юм.  

Бид судалгааны мэдээллийг албан зураглал, үндэсний болон орон нутгийн түвшиний  агентлагуудын албан хаагчдын судалгаа болон үйлчлүүлэгчдийн судалгаа гэх мэт олон төрлийн арга ашиглан цуглуулсан. Мэдээллийг Архангай аймаг, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотооос цуглуулсан.  Судалгаанд нийт 145 төрийн албан хаагчид болон 150 гаруй үйлчлүүлэгчдийг хамруулсан.  

Үйлчилгээний хүрээнд, бид дараах ажлуудыг гүйцэтгэсэн:  

  • эхлэлтийн тайланг боловсруулсан 

  • үнэлгээний арга зүй болон асуумжийг нутагшуулах ажлыг гүйцэтгэсэн 

  • оролцогч талуудын шинжилгээ хийсэн 

  • үнэлгээний асуумжийг орчуулсан  

  • албан зураглалын тайланг хүлээлгэн өгсөн  

  • явцын хураангуй тайлангуудыг хүлээлгэн өгсөн (албан хаагчид болон үйлчлүүлэгчдийн судалгааны үе шат тус бүрт) 

  • мэдээлэл боловсруулалтыг гүйцэтгэсэн  

  • Монгол хэл дээрх эцсийн тайланг сайжруулж, хүлээлгэн өгсөн  

  • Монгол тайланг Англи хэл рүү орчуулан, хүлээлгэн өгсөн  

  • Үнэлгээний тайлангийн үрд үнг оролцогч талуудад танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулсан 

  • Үндэсний болон орон нутгийн оролцогч талуудад Англи, Монгол хэл дээрх үнэлгээний тайланг тархаасан 