Авлигын чиглэлээр хийгдсэн судалгааны материалд хийсэн дүн шинжилгээ

Судалгааны ажлын зорилго нь 2006 оноос хойш хийгдсэн авилгын судалгааны арга зүй, хамрах хүрээ, зорилгод дүн шинжилгээ хийх юм. Энэ ажлын хүрээнд МУын “Авлигын эсрэг хууль”-ийн шинэчлэлээс хойш хэрэгжсэн авлигатай холбоотой судалгааны жагсаалтыг бүрдүүлэн, судалгааны арга зүй, аргачлал, давуу сул талуудад шинжилгээ хийн харьцуулалт хийнэ. Судалгааны үр дүнд үндэслэн санал зөвлөмж, дүгнэлт гаргахгүй бөгөөд харин энэ чиглэлээр судалгааны жил гүйцэтгэдэг олон талт оролцогчид талуудад үр дүнг танилцуулж, авлигын чиглэлийн судалгааг цаашид хэрхэн сайжруулах талаар зөвлөлдөх уулзалт хийсэн. 

Судалгаа нь баримт бичгийн судалгааны аргыг ашиглан авлигын чиглэлээр хийгдсэн судалгаануудын ерөнхий мэдээлэлд шинжилгээ хийсэн. Авлигын чиглэлээр хийгдсэн судалгааны мэдээллийг цуглуулахдаа интернэт, байгууллагын архив зэрэг хэд хэдэн эх үүсвэрээс цуглуулсан бөгөөд ном зүйн хэсгийг ашиглан нэг судалгаагаар дамжуулан ижил төстэй өөр судалгааг олж байв.Мэдээлэл цуглуулалтын хүрээнд нийт 45 судалгаа, шинжилгээний бүртгэл цугларснаар олон улсын түвшний авлигын индекс, авлигатай шууд хамааралтай бус, арга зүйтэй холбоотой  шаардлагатай мэдээлэл хязгаарлагдмал, судалгааны тайлан олдоогүй зэрэг нөхцөлүүдийг харгалзан 35 судалгааны мэдээлэлд шинжилгээ хийсэн. 