Төрийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээг сайжруулах зөвлөх үйлчилгээ

Дэлхийн Банк (ДБ)-ны Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл (МАСАМ)

Зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь ЗГ-ын 2017 оны 89-р тогтоол болох " Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам "-д заасан Хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэхэд нэгдсэн арга зүйгээр хангах, удирдамж болгон батлуулах юм.  

Хэрэглэгчийн үнэлгээг бодитой, судалгааны тодорхой арга, аргачлалаар хийснээр иргэдийн Засгийн газар болон нутгийн захиргааны байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх, бодлого хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулж, цаашид анхаарах чиг хандлагыг тодорхойлоход чухал нөлөөтэй юм. 

Зөвлөх үйлчилгээг нөхцөл байдлын шинжилгээ судалгаа хийх, сургалт зэргээр явуулсан.. 

  • Үүнд баримт бичгийн судалгааны хүрээнд бусад улс орнуудад хэрэглэгчийн үнэлгээг хэрхэн хийж, үр дүнг хэрхэн ашигладаг талаар мэдээлэл  цуглуулсан 

  • Аймгууд, яам болон НЗДТГ-ууд жил бүр хэрэглэгчийн үнэлгээг хэрхэн зохион байгуулдаг, үр дүнг хэрхэн ашигладаг талаар ярилцлагууд хийсэн ба мөн эдгээр байгууллагаас өмнөх жилүүдэд хийлгэж байсан хэрэглэгчийн үнэлгээний тайлангуудтай танилцаж, юунд илүү анхаарах талаар үр дүнд тулгуурлан удирдамжийн эхний хувилбарыг боловсруулсан. 

  • Сургалт – Удирдамжийн эхний хувилбарын дагуу аймаг, дүүрэг, яамдын холбогдох мэргэжилтнүүдэд удирдамжийн зорилгыг танилцуулж, санал авах 4 удаагийн сургалтыг хийсэн.  

  • Удирдамжийн эхний хувилбарын дагуу аймаг, сургалтаар гарсан саналын дагуу удирдамжийг сайжруулсан ба уг удирдамжийн дагуу хоёр аймгийг сонгон хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэсэн. Дархан-Уул, Булган хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэхээр сонгогдсон байгууллагуудад удирдамжийг танилцуулж, арга зүйн мэдлэг олгох, туршилт судалгааг хэрхэн зохион байгуулах зааварчилгаа бүхий сургалтыг хийсэн. 

  • Тус хоёр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэрэглэгчийн үнэлгээний үр дүн, түүний мөрөөр хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан. Эцэст нь  уг удирдамжийг ЗГХЭГ-ын даргын тушаалаар баталсан нь зөвлөх үйлчилгээний үр дүн цаашид ажил хэрэг болон хэрэгжихэд томоохон түлхэц болсон юм.  

Зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь ЗГ-ын 2017 оны 89-р тогтоол болох " Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам "-д заасан Хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэхэд нэгдсэн арга зүйгээр хангах, удирдамж болгон батлуулах юм.