Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан (ХДС) нь 2015 онд байгуулагдсан ба ОТ компаниас жил бүр олгодог сайн дурын санхүүжилтийг хуваарилан зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Зөвлөх үйлчилгээний зорилго нь ХДС-н үйл ажиллагааны бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, байгууллагын тогтвортой хөгжлийн хангахад чиглэсэн бөгөөд сангийн цаашдын 3 жилийн стратегийн баримт бичиг боловсруулах ажил хийгдсэн.
Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэх үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
ХАГ-ний долоо хавсралт бүрээр баримт бичгийн судалгаа, бодлогын шинжилгээ хийгдсэн.
Сэдэв бүрээр олон талын оролцоог хангасан есөн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба ингэснээр тухайн салбар бүрт тулгамдаж байгаа асуудал (салбар бүрийн 20 асуудлын жагсаалт), хэрхэн шийдвэрлэж болох талуудын оролцоог хэлэлцүүлгийн оролцогчид тодорхойлсон.
Хэлэлцүүлгийн үр дүнгийн товч тайланг боловсруулсан.
Хэлэлцүүлгийн үр дүн болон бодлогын шинжилгээний боловсруулалт дээр үндэслэн сэдэв бүрээр гурван жилийн үндсэн чиглэл боловсруулсан.
Төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний хэрэгжүүлэх зааварчилгаа болон журам боловсруулан, сангийн ажилтнуудад чадавхижуулах сургалтыг зохион байгуулсан.