Мэргэжлийн Боловсрол Сургалтын Үндэсний Зөвлөлд хийсэн Нөхцөл байдлын шинжилгээний тайлан

МБСҮЗ-ийн нөхцөл байдлын шинжилгээг Монголын Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Салбарыг Дэмжих Төсөл (ТМБСД-Төсөл 1 ) –ийн хүрээнд Хараат Бус Судалгааны Хүрээлэн (IRIM) хийж гүйцэтгэв. Төслийн зорилтот үр дүнгүүдийн нэг бол:  

МБС-ын салбарыг шинэчлэх чиглэлээр Монгол Улсын төрийн байгууллагуудын манлайлалын чадавхи сайжирч, МБСҮЗ болон салбар зөвлөлүүдэд дэмжлэг үзүүлж Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн бодлогод нийцүүлэн МБС-ын салбарын шинэчлэлийг үр ашигтай, донор байгууллагуудын санхүүжүүлж буй төсөл, бусад хувийн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаатай уялдуулсан байна. (Европын холбоо, 2011 Хавсралт 3, Ашигласан материал) 

Энэхүү зорилтод Нөхцөл байдлын шинжилгээ нь дараах байдлаар хувь нэмрээ оруулсан. 

ТМБС болон ажил олгогч байгууллагуудын уялдаа холбоог зохицуулах, ялангуяа стратегийн хэлэлцүүлэг хийх, шийдвэр гаргах дээд байгууллага болохынх нь хувьд МБСҮЗ–ийн чадавхийг сайжруулахад МБСА – д дэмжлэг, туслалцаа үзүүлэх.  ТМБС-ын салбарыг тогтвортой санхүүжүүлэх болон Т МБС-ийн орлого бий болгох чадамжийг сайжруулахад онцгой ач холбогдол өгч ажиллах. (Европын Холбоо, 2011). 

Шинжилгээний хүрээг дараах байдлаар тодорхойлов.  

МБСҮЗ-ийн түүх, үүсгэн байгуулсан нөхцөл,   

Холбогдох бүх оролцогч талуудын үүрэг болон тэдгээрийн одоогийн үйл ажиллагааны байдал. Үүнд МБСҮЗ-ийн тогтолцоо болон МБСҮЗ-тэй холбоотой тогтолцоо, орчныг хамаарсан. Жишээлбэл, МБСҮЗ-ийн бусад оролцогч талуудтай, жишээлбэл засгийн газартай харилцах байдалд нөлөө үзүүлж буй тогтолцоог хамруулан судалсан. 

МБСҮЗ-ийн үйл ажиллагааг зохицуулдаг холбогдох хууль, дүрэм журам болон стандартуудыг судалсан. 

МБСҮЗ-ийн санхүүжилтийн механизм (байгаа мэдээлэлд тулгуурласан.) 

Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Баримт бичгийн шинжилгээ  

  • Эхлүүлэх зөвлөлдөх уулзалт , хэлэлцүүлэг зохион байгуулсан 

  • Ганцаарчилсан ярилцлагууд, респондентыг сонгох  

  •   Ярилцлагын асуултуудын боловсруулалт  

  •    Хаалтын зөвлөлдөх уулзалт 

  •  Үнэлгээ 

Шинжилгээний хүрээнд баримт бичгийн шинжилгээ болон ганцаарчилсан ярилцлагыг ашиглан мэдээлэл цуглуулсан. 

Түүнчлэн зөвлөлдөх хоёр хэлэлцүүлгийг оролцогч талуудтай хамт зохион байгуулсан.  

  • Анхны –  Эхлэлийн зөвлөлдөх уулзалт – Хэлэлцүүлэг. Нөхцөл байдлын шинжилгээний эхэнд оролцогч талуудын дунд ойлголт өгөх, мэдээлэл болон санал солилцох зорилготойгоор хийгдсэн.  

  • Хоёрдох  – Хаалтын зөвлөлдөх уулзалт – Хэлэлцүүлэг. Нөхцөл байдлын шинжилгээний төгсгөлд шинжилгээний үр дүнг эцсийн тайланд нэгтгэн танилцуулах зорилгтой. 

МБСҮЗ-ийн нөхцөл байдлын шинжилгээг Монголын Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Салбарыг Дэмжих Төсөл (ТМБСД-Төсөл 1 ) –ийн хүрээнд Хараат Бус Судалгааны Хүрээлэн (IRIM) хийж гүйцэтгэв.