“Төрийн үйлчилгээний төвлөрөлийн сааруулах иргэдийн санал бодлын судалгаа”

Төслийн талаарх танилцуулга, тодорхойлолт:  Хотын Засаглалыг Сайжруулах төсөл нь Швейцарын Хөгжлийн агентлагийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг юм. “Хотын Засаглалыг Сайжруулах” төсөл нь 2015 оны 7-р сараас 2018 оны 12-р сарын хооронд үргэлжлэх бөгөөд “гол зорилго нь иргэдийн хэрэгцээг хангахуйц тогтвортой үйлчилгээг үзүүлдэг итгэмжлэгдсэн, ардчилсан, хариуцлагатай орон нутгийн засаг захиргааг бий болгох” юм. Мөн түүнчлэн “Хотын Засаглалыг Сайжруулах” төсөл нь ядуу иргэдэд  чиглэсэн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, зорилтот нийгмийн халамжийн үйлчилгээг хорооны түвшинд хүргэх туршилтыг явуулахад дэмжлэг үзүүлнэ. 

Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:  

  • Судалгааны түүврийн аргачлал, хэмжээг захиалагчтай зөвшилцөн тодорхойлох, ингэхдээ, зорилтот үйлчилгээгээр үйлчлүүлсэн болон үйлчлүүлээгүй иргэдийг хамруулах, 

  • 400 иргэнээс нүүр тулсан ярилцлага хийж, мэдээллийг таблет ашиглан цуглуулах 

14 төрлийн үйлчилгээ тус бүрт фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах, процессийн зураглал гаргаж өгөх. 

  • Судалгааны мэдээлэл цуглуулалтын явцад чанарын хяналтыг гүйцэтгэж, захиалагчид тогтмол мэдээлж, цуглуулсан мэдээллийг баталгаажуулах  

  • Цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тайлан боловсруулж захиалагчид хүлээлгэн өгөх, судалгааны үр дүнг танилцуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.  