IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэсэн зөвлөх үйлчилгээний зорилго нь Нийслэлийн хотын төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, баримтлах журам, төслийн удирдлагыг сайжруулах аргачлал боловсруулах байсан.
Уг зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
Нөхцөл байдлыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх - ТХХТ-ийн талаарх өнөөгийн хууль тогтоомж, институцийн бүтэц зохион байгуулалт, журам, аргачлал, төслүүдэд дүн шинжилгээ хийн, цаашид ТХХТ-ийг өргөжүүлэх боломж нөөцтэй харьцуулан тодорхой жишээн дээр судалж, дүгнэлт хийх, тодорхой санал боловсруулах;
Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх – ТХХТ-н талаар ойлголт нэмэгдүүлэх, ТХХТ-г амжилттай хэрэгжүүлэх тухай сургалт зохион байгуулах
Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Төр, хувийн хэвшлийн асуудал хариуцсан хэлтэс, агентлаг болон нэгжүүдийн дунд нийслэлийн ТХХТ-н өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох хэлэлцүүлэг зохион байгуулсан;
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Төр, хувийн хэвшлийн асуудал хариуцсан хэлтэс, агентлаг болон нэгжүүдэд зориулан “Нийслэлийн Төр Хувийн Хэвшлийн Түншлэл” сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд нийт 34 мэргэжилтэн хамрагдсан.
Нийслэлийн ТХХТ-ээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмыг боловсруулсан.
Нөлөөллийн ажил";}s:10:"short_desc";s:383:"IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэсэн зөвлөх үйлчилгээний зорилго нь Нийслэлийн хотын төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, баримтлах журам, төслийн удирдлагыг сайжруулах аргачлал боловсруулах байсан.