Дээд Боловсролын Шинэчлэл Төслийн “Дээд боловсролын хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүнг түгээх” үйлчилгээ

Төслийн зорилго нь өмнөх зөвлөх үйлчилгээний туршлага дээр тулгуурлан дээд боловсролын сургалтын байгууллагууд бие даан хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой судалгааг хэрэгжүүлэх  чадавхийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, судалгааны үр дүнг Дээд боловсролын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг шинэчлэх, ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр оюутнуудыг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд ашиглахад туслалцаа үзүүлэх юм. Энэ хүрээнд дараах зорилтуудын хүрээнд ажилласан, үүнд: 

  1. Өмнөх зөвлөх үйлчилгээний үр дүн болон үр дагаварыг судлах (хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн сэтгэл ханамж, төгсөгчдийг мөшгөх судалгааны  чанарын үнэлгээ болон  гүйцэтгэлийн хяналтыг хийх, судалгааны тогтвортой байдлыг тандах), гарсан сургамжаар санал зөвлөмж боловсруулах, 

  2. Сургуулийн хэрэгцээ, бодит байдалд тулгуурлан судалгааны аргачлал, дизайныг дээд боловсролын сургалтын байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх, сургалт явуулах  
  3. Жендэрийн мэдрэмжийг судалгааны холбогдох хэсгүүдэд зайлшгүй тусгах ач холбогдлын талаар ойлголтыг нэмэгдүүлэх  

  4. Дээд боловсролын сургалтын байгууллагад хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хэрэгжүүлсэн, ашигласан сайн туршлагыг бий болгох зэрэг юм.  

Төслийн хүрээнд гүйцэтгэх үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  1. Өмнөх зөвлөх үйлчилгээний үр дүнгийн талаарх судалгааны товч тайлан  
  2. Сургалтын үнэлгээний товч тайлан (сургалтын өмнө ба дараах үнэлгээний хуудсын үр дүнг харьцуулсан)  
  3. Сайн туршлагыг харуулсан богино хэмжээний нэвтрүүлэг (англи хэл дээр хадмал орчуулгатай) 
  4. Түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны эцсийн техникийн тайлан 

Төслийн зорилго нь өмнөх зөвлөх үйлчилгээний туршлага дээр тулгуурлан дээд боловсролын сургалтын байгууллагууд бие даан хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой судалгааг хэрэгжүүлэх чадавхийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, судалгааны үр дүнг Дээд боловсролын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг шинэчлэх, ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр оюутнуудыг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд ашиглахад туслалцаа үзүүлэх юм.