“Хотын засаглалыг сайжруулах төсөл” Судалгааны арга зүй, MS Excel програмын гарын авлаг боловсруулах, сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах

НЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлага, Азийн сантай хамтран ИРИМ Судалгааны хүрээлэн “Хотын засаглалыг сайжруулах” төслийн Зорилт 3-ын хүрээнд төрийн албан хаагч нарт зориулан “Судалгааны арга зүй”, “MS Excel програмын гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн зорилго нь нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын  судалгаа, MS Excel програмын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх юа Төслийн хүрээнд дараах үйл ажиллагаанууд голлон хэрэгжсэн. Үүнд: 

  • Төслийн үр шим хүртэгчидээс ярилцлага авч хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох 

  • “Хэрэгцээ тодорхойло хэлэлцүүлэг” зохион байгуулах  

  • Гарын авлагын эхний хувилбар боловсруулагдсаны дараагаар “Туршилт сургалт” зохион байгуулах  

  • Сургагч багшийн сургалт зохион байгуулах  

  • Судалгааны арга зүйн гарын авлага боловсруулах /төслийн үр шим хүртэгчдэд зориулсан/  

  • MS Excel програмын гарын авлага боловсруулах /төслийн үр шим хүртэгчдэд зориулсан/  

  • Судалгааны арга зүйн гарын авлага боловсруулах / Сургагч багш нарт зориулсан/ 

  • MS Excel програмын гарын авлага боловсруулах / Сургагч багш нарт зориулсан/ 

  • Төрийн албан хаагч нарт орох сургалтын үеэр Мониторинг&Үнэлгээ хийх 

Нийслэлийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын Судалгааны арга зүй, MS Excel програмын талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх сургалтын үйл ажиллагаа нь 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд тодорхой тооны сургагч багш нарыг бэлтгэж, тэдгээр багш нар нь цаашид нийслэл, дүүрэг, хорооны албан хаагчдад үе шаттай сургалтын ажлуудыг зохион байгуулах юм.  

Уг гарын авлагууд нь сургагч багшийн болон төслийн үр шим хүртэгчдийн гэсэн хувилбаруудаар боловсруулагдсан. Сургагч багшийн гарын авлага нь илүү заах арга зүй болон хичээл бүрийн төлөвлгөө, зааварчилгааг агуулсанаараа онцлогтой юм. Гарын авлагуудыг төрийн албан хаагчдын бодит хэрэгцээн дээр тулгуурлан боловсруулахаар эхний ээлжинд “Хэрэгцээ тодорхойлох хэлэлцүүлэг”-ийг хороо, дүүргийн ажилчдын дунд зохион байгуулсан. Үүний үр дүнд гарын авлагыг боловсруулж “Туршилт сургалт” зохион байгуулан гарын авлагууд дээр төслийн үр шим хүртэгчид болон захиалагч талуудаас санал авж сайжруулсан. Гарын авлага эцэслэгдсэний дараагаар цаашид нийслэлийн хороо, дүүрэг, нийслэлийн бүх албан хаагчдад судалгаа, MS Excel програмын сургалт орох 13 сургагч багш гарын бэлтгэх “Сургагч багшийн сургалт”-ыг 2018 оны 11-р сарын 28-30 өдрүүдэд зохион байгуулав. 

НЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлага, Азийн сантай хамтран ИРИМ Судалгааны хүрээлэн “Хотын засаглалыг сайжруулах” төслийн Зорилт 3-ын хүрээнд төрийн албан хаагч нарт зориулан “Судалгааны арга зүй”, “MS Excel програмын гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн зорилго нь нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын судалгаа, MS Excel програмын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх юа Төслийн хүрээнд дараах үйл ажиллагаанууд голлон хэрэгжсэн.