Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал төсөл (EG4EG) – Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын систем (IRBM), зөвлөх үйлчилгээ

Төслийн энэ шатны зорилго нь Эдийн засгийн өсөлтийг хангах сайн засаглал төслийн хүрээнд 2017 онд хийгдсэн “Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын систем” IRBM чадавхи бэхжүүлэх төслийг үргэлжлүүлэх явдал байлаа. Төслийн өмнөх шатны хүрээнд 2017 онд, олон улсын зөвлөхийн хоёр удаагийн айлчлалаар Сангийн Яамны мэргэжилтнүүдийн чадавхийг хөгжлийн хөтөлбөрүүдтэй хамаарал бүхий 322/89-р тогтоолд заасан Хяналт-Шинжилгээ, үнэлгээний (ХШҮ) чиг үүрэг, түүний системийг сайжруулах замаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн циклийг бэхжүүлэх чадавхи бэхжүүлэх ажлууд хийгдсэн. Харин энэ удаагийн төсөл нь хоорондоо хамаарал бүхий 3 үе шатаар, 2018 оны 3 сараас 6 сарыг дуустал амжилттай хэрэгжин дууслаа.  

Төслийн уг шатанд Сангийн яамны үндсэн чиг үүрэг, түүний гүйцэтгэлийг сайжруулах, бэхжүүлэхэд үргэлжлүүлэн чиглэгдсэн ажлууд хийгдсэн бөгөөд IRBM системийн зарчимтай нийцэх гол бүрдэл хэсэг болох Стратегийн гүйцэтгэлийн болоод Хянал-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг боловсруулах замаар энэ ажлууд хийгдсэн. Төслийн уг шатны үр дүнд Сангийн яам цаашид чиг үүргийнхээ гүйцэтгэлийг сайжруулах, илүү сайнаар удирдан чиглүүлэхэд ашиглагдаж болохуйц үр дүнд суурилсан Стратегийн гүйцэтгэлийн төлөвлөгөө болоод ХШҮ-ний төлөвлөгөөг хэд, хэдэн түвшинд боловсруулсан бөгөөд энэ хүрээнд олон тооны уулзалт, семинарууд 4 сарын турш хийгдсэн. 

Төслийн даалгавар 1 ийн хугацаанд (2018.03.19-2018.04.06),  

  1.  Сангийн яамны 10 Газар тус бүрийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн багтай хийсэн 1-2 удаагийн уулзалт, семинаруудыг зохион байгуулж, оролцон Олон Улсын Зөвлөхөд шаардлагатай дэмжлэг үзүүлж ажилласан.  
  2. Тус 10 газрын Стратегийн Гүйцэтгэлийн болон Хяналт-Шинжилгээ Үнэлгээний төлөвлөгөө, эхний хүрээн дээр ажиллаж, темплэйтын дагуу эхний драфтыг бэлдүүлсэн. 
  3. Удирдлагын төвшинд хийх уулзалтуудад оролцож, төслийн зорилго, агуулгын талаарх мэдээллийг Монгол хэл дээр оролцогч талуудад хүргэсэн. 
  4. Төслийн даалгавар 1-ийн тайлан, холбогдох бусад материалуудыг нэгтгэж Олон Улсын зөвлөхөд хүргүүлсэн.  
  5. Төслийн дунд хугацаанд (2018.04.09-2018.06.01) 
  6.  Сангийн яамны холбогдох 10 Газарт тухайн Газрын Стратегийн Гүйцэтгэлийн болон Хяналт-Шинжилгээ Үнэлгээний төлөвлөгөөг сайжруулах, эцэслэхэд шаардлагатай техникийн дэмжлэгийг үзүүлж, нэг бүрчлэн хэсэг тус бүр дээр хамтран ажилласан.  
  7. Дээр дурдсан төлөвлөгөөнүүдийн эхний драфтыг бэлдүүлэх тал дээр явцын хяналт, сануулах ажлуудыг хийсэн. 
  8. Төслийн явцын тайланг бэлдэж, захиалагч талд хүргүүлсэн.   
  9. Төслийн даалгавар 2-ийн хугацаанд буюу (2018.06.04-2018.06.29),  
  10. Сангийн Яамны 10 Газрын Стратегийн Гүйцэтгэлийн болон Хяналт-Шинжилгээ Үнэлгээний төлөвлөгөө, эхний драфтуудыг хянан, нэгтгэсэн.  
  11. Яамны Нэгдсэн Стратегийн төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн болон Сайдын төвшинд боловсруулахад шаардлагатай бүхий л дэмжлэгүүдийг үзүүлж ажилласан. 
  12. Сангийн Яамны 10 газрын дарга нартай i) Газрын Стратегийн Гүйцэтгэлийн болон Хяналт-Шинжилгээ Үнэлгээний төлөвлөгөө, ii) Сангийн яамны Стратегийн Гүйцэтгэлийн болон Хяналт-Шинжилгээ Үнэлгээний төлөвлөгөө, iii) Сангийн сайдын Стратегийн Гүйцэтгэлийн болон Хяналт-Шинжилгээ Үнэлгээний төлөвлөгөөг боловсруулах, хэлэлцэх 2 удаагийн нэгдсэн уулзалтыг зохион байгуулсан.  
  13. Сангийн сайд болон төрийн нарийн бичгийн дарга нартай хийсэн уулзалтуудыг зохион байгуулсан.  
  14. Төслийн даалгавар 2-ийн болон нэгдсэн тайлан, холбогдох бусад материалуудыг нэгтгэж Олон Улсын зөвлөхөд хүргүүлсэн.  

Төслийн менежмент";}s:10:"short_desc";s:1260:"Төслийн энэ шатны зорилго нь Эдийн засгийн өсөлтийг хангах сайн засаглал төслийн хүрээнд 2017 онд хийгдсэн “Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын систем” IRBM чадавхи бэхжүүлэх төслийг үргэлжлүүлэх явдал байлаа. Төслийн өмнөх шатны хүрээнд 2017 онд, олон улсын зөвлөхийн хоёр удаагийн айлчлалаар Сангийн Яамны мэргэжилтнүүдийн чадавхийг хөгжлийн хөтөлбөрүүдтэй хамаарал бүхий 322/89-р тогтоолд заасан Хяналт-Шинжилгээ, үнэлгээний (ХШҮ) чиг үүрэг, түүний системийг сайжруулах замаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн циклийг бэхжүүлэх чадавхи бэхжүүлэх ажлууд хийгдсэн. Харин энэ удаагийн төсөл нь хоорондоо хамаарал бүхий 3 үе шатаар, 2018 оны 3 сараас 6 сарыг дуустал амжилттай хэрэгжин дууслаа.