“Монгол Улсын Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн үнэлгээ

Глоб Интернэшнл Төв ТББ нь 2014-2018 онд Дэлхийн Банкны Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн тэтгэлгээр “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан” олон улсын төрийн бус байгууллагатай хамтран “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийг хэрэгжүүлсэн байна. Төсөл нь боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтот аймаг, сумдад боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээ хүргэхэд хувь нэмрээ оруулах зорилготой. Монгол Улсын төвийн болон баруун бүсийн 8 аймаг (Архангай, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл)-ийн 20 сум, 28 сургуульд хэрэгжүүлсэн. 

Тус судалгааны ХШҮ-ний ажил болон эцсийн үнэлгээний ажлыг Хараат Бус Судалгааны Хүрээлэн гэрээлэн гүйцэтгэсэн.  

Төслийн түргэвчилсэн үнэлгээг (Үүнээс өмнө хэрэгжүүлсэн ажлуудын талаар хангалттай мэдээлэлгүй байна) 2018 оны 10 сард Хараат Бус Судалгааны Хүрээлэнгийн судалгааны баг зорилтот хоёр аймгийн 6 сум (Ховд аймгийн Алтай, Жаргалант, Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул, Улаан-уул, Цагааннуур сум)-ын ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш, эцэг эх болон Аймгийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, орон нутгийн ТББ-уудын төлөөллүүдийг хамруулан 16 хагас бүтэцлэгдсэн ярилцлага, 18 бүлгийн ярилцлагаар мэдээлэл цуглуулж, шинжилгээ хийн гүйцэтгэсэн. 

Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

Төслийн эцсийн үр нөлөөний түргэвчилсэн үнэлгээний хүрээнд: (Үүнээс өмнө хэрэгжүүлсэн ажлуудын талаар хангалттай мэдээлэлгүй байна) 

  • Судалгааны 7 төрлийн хэрэглэгдэхүүнийг Монгол хэл дээр боловсруулсан  

  • Талбарын судлаачдын гарын авлагыг боловсруулж, судлаачдыг сургаж бэлтгэсэн 

  • Цуглуулсан мэдээлэл оруулалтыг гүйцэтгэж, хагас бүтэцлэгдсэн ярилцлагын мэдээлэлд чанарын хяналт хийсэн.  

  • Цугласан чанарын мэдээлэлд шинжилгээ хийсэн.   

  • Эцсийн тайланг Англи, Монгол хэл дээр боловсруулж, захиалагч талын саналын дагуу сайжруулалт хийж тайланг эцэслэсэн.  

  • TAME төслийн жилийн эцсийн тайлангийн ХШҮ-ний хэсгийг англи хэл дээр боловсруулж илгээсэн. 

  • Сайн сургуулийг дэмжих аргачлалын 5 төрлийн хэрэглэгдэхүүнийг kobo form-д оруулсан. 