Дэд бүтцийн бүтээн байгуулалтад талуудын ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх говийн загвар: Монголын туршлагыг төв азид

БНХАУ-ын томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж буй Монгол, Киргизстан, Тажикстан зэрэг улсад эдийн засгийн хөгжил, нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэх “тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх загвар” боловсруулах зорилготойгоор хэрэгжиж байна.  

Төслийн зорилт: 

  1. Дэд бүтцийн бүтээн байгуулалтад талуудын ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх Говийн загвар бий болгож, туршина. Ингэхдээ Монголын Улсын уул уурхайн салбарын туршлагад үндэслэн загварыг хөгжүүлж, Төв Азид нэвтрүүлэх юм. Загварыг БНХАУ-ын ‘Нэг бүс-нэг зам’ (НБНЗ) дэд бүтцийн санаачилга хэрэгжиж буй газруудад ашиглах боломжтойгоор боловсруулахыг зорин ажиллаж байна.  

  2. Дэд бүтцийн томоохон төслүүдийн оролцогч талуудын хоорондох нээлттэй, харилцан итгэлцэл бүхий хамтын ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийг тодорхойлохын сацуу түүнийг даван туулах арга замыг судална.  

  3. Иргэд болон засгийн газрын дэд бүтцийн төслүүдийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, сөрөг үр дагаврыг багасгахад шаардлагатай чадавхыг дээшлүүлнэ.

Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Монгол болон Төв Азийн дэд бүтцээс үүдэлтэй зөрчилдөөн, хөгжил, засаглалын талаарх мэдлэг, онолд эрдэм шинжилгээний бүтээлээр дамжуулан хувь нэмэр оруулах; 

  • Хамтарсан судалгаа, нийтлэл, семинар, мэдлэг солилцох зэрэг сүлжээний арга хэмжээнүүдээр дамжуулан Монгол, Төв Азийн хооронд суралцах арга замыг хөгжүүлэх; 

  • Карьер судлаачдыг сургаж, зөвлөн туслах; 

  • Орон нутгийн иргэдийг иргэний шинжлэх ухаанд оролцуулах орчны мониторингийн чиглэлээр сургалт явуулах; 

  • Засгийн газар, оролцогч талуудын оролцооны платформ, их сургууль/судалгааны байгууллагуудын хооронд түншлэл бий болгох; 

  • Цахим хуудсанд байршуулсан бодлогын товч танилцуулга, тайлангаар дамжуулан судалгааны үр дүнг олон нийтэд мэдээлэх; 

  • Гар утас болон интернэт дээр Gobi Framework мэдээлэл солилцох зориулалттай гар утасны ICT программ хөгжүүлэх; 

  • Gobi Framework-г Монгол болон Төв Азийн орнуудад боловсруулж, турших. 

БНХАУ-ын томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж буй Монгол, Киргизстан, Тажикстан зэрэг улсад эдийн засгийн хөгжил, нийгмийн хамгааллын хүртээмжийг нэмэгдүүлэх “тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх загвар” боловсруулах зорилготойгоор хэрэгжиж байна.