Төслийн зорилго нь 'Усны менежмент, Усны хяналт-шинжилгээний сургалтын' үр дүнг үнэлэх, сургалтад оролцогчдын мэдлэг, хандлага, дадалд гарсан өөрчлөлтийг зорилтот болон хяналтын бүлэгтэй харьцуулан хэмжих, цаашид сайжруулах санал зөвлөмж боловсруулах юм. Энэ хүрээнд дараах үзүүлэлтүүдээр өөрчлөлтийг хэмжих юм. Үүнд:
Өмнийн бүсийн газрын доорх ус, гидрогеологийн суурь мэдлэг, ундны болон аж ахуйн усны чанар болон түвшинд хяналт шинжилгээ хийх, хууль эрх зүйн талаар мэдлэг нэмэгдсэн эсэх;
Устай холбоотой эрсдэл, боломжуудаа үнэлдэг эсэх;
Сургалтаар олж авсан мэдлэгээ ашиглан олж харсан эрсдэл боломжоо шийдвэрлэх арга хэмжээ авч байгаа эсэх;
Усыг зөв зохистой ашиглах тогтсон зан үйл, дадал тогтсон эсэх, тогтвортой арга хэмжээ, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг болсон эсэх
Үнэлгээний гол арга зүй нь сургалтын үр нөлөө, гарсан үр дүнг хэмжих суурь мэдээлэл, дата байхгүй учраас хяналтын болон зорилтот бүлгийн мэдээллийг харьцуулан үр дүнг боловсруулсан. Сургалтад хамрагдсан иргэдийг зорилтот бүлэг гэж үзэх бөгөөд хамрагдаагүй иргэдийг хяналтын бүлэг гэж үзнэ. Мэдээлэл цуглуулалт Өмнөговь аймгийн 15 сумдад хийгдсэн ба нийт 996 иргэдээс (зорилтот 376, хяналтын 620) анкетаар мэдээлэл цуглуулсан. Мөн 38 сургалтад хамрагдсан, усны чиглэлээр идэвхтэй ажилладаг иргэд, олон нийт, төрийн болон уул уурхайн компаниудын төлөөлөлтэй ярилцлаа.
Үнэлгээний хүрээнд, бид дараах ажлуудыг гүйцэтгэсэн:
Төслийн зорилго нь 'Усны менежмент, Усны хяналт-шинжилгээний сургалтын' үр дүнг үнэлэх, сургалтад оролцогчдын мэдлэг, хандлага, дадалд гарсан өөрчлөлтийг зорилтот болон хяналтын бүлэгтэй харьцуулан хэмжих, цаашид сайжруулах санал зөвлөмж боловсруулах юм. Энэ хүрээнд дараах үзүүлэлтүүдээр өөрчлөлтийг хэмжих юм.