Архангай аймгийн Булган сумын ойт хээрийн бүсийн ОНТХГ-ийн оршин суугчдын нийгэм-эдийн засгийн үнэлгээ

Лондоны Амьтан Судлалын Нийгэмлэг нь 'Талын түүчээ:Монгол орны өвөрмөц төрөл зүйл, ойт хээрийн экосистемийн орон нутгийн иргэдэд түшиглэсэн нөхөн сэргээлт' төслийг (2018 оны 7 сараас - 2021 оны 3 сарын хугацаанд) Архангай аймгийн Булган сумын ой-хээрийн бүсийн ОНТХГ-т хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь нийгэм болон экологийн уян хатан байдлыг хангах орон нутгийн тусгай хамгаалалттай газар байгуулах зорилготой.  

Манай байгууллага энэхүү төслийн суурь судалгааг гүйцэтгэсэн ба Архангай аймгийн Булган сумын ойт хээрийн бүсийн ОНТХГ-т оршин суугаа иргэдийн нийгэм-эдийн засгийн үнэлгээ хийсэн. Ялангуяа орон нутгийн амьжиргаа, орлогын эх үүсвэрийг тодорхойлох, бэлчээрийн доройтол, ой болон зэрлэг амьтдын нөөцөд тулгамдаж буй асуудлуудад төвлөрч судалсан. 

Энэхүү төслийн хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд: 

  • Ажлын төлөвлөгөө, аналитик хүрээ боловсруулах; 

  • Судалгааны арга аргачлал боловсруулах; 

  • Судалгааны тоон болон чанарын хэрэглэгдэхүүн боловсруулах; 

  • Талбарын судлаачдын гарын авлагыг боловсруулж, судлаачдыг сургаж бэлтгэсэн; 

  • Мэдээлэл цуглуулах; 

  • Цуглуулсан мэдээлэлд чанарын хяналт хийх; 

  • Мэдээлэлд боловсруулалт хийж дүн шинжилгээ хийх; 

  • Тайланг Англи болон Монгол хэл дээр боловсруулах. 

Судалгаанд тоон болон чанарын мэдээлэл цуглуулахаас гадна холбогдох баримт бичгүүдэд шинжилгээ хийсэн: 

  • Асуумж - ОНТХГ-т оршин суугаа нутгийн иргэдээс  'Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа' авсан. Цуглуулсан судалгааны мэдээлэлд суурилан иргэдийн аж ахуй, амьжиргааны нөхцөл байдалд судалгаа хийсэн ба эдийн засгийн сайн сайхан байдлыг судлах хүрээнд 'Олон хэмжээст ядуурлын индекс' тодорхойлох, орлого, ажил эрхлэлт, орон байр болон амьдралын сэтгэл ханамж зэрэг асуудлуудад судалгаа хийсэн;  

  • Фокус бүлгийн ярилцлага (ФБЯ) -г (i) Орон нутгийн удирдлагууд, (ii) ОНТХГ-т оршин суугаа нутгийн иргэд болон (iii) ОНТХГ-т оршин суугаа нутгийн эмэгтэйчүүд гэсэн гурван бүлэгт хийсэн.  ФБЯ үеэр оролцооны арга хэрэглэгдэхүүн ашиглан 'Байгалийн баялгийн зураглал' гаргах, 'Аюулын анализ' буюу гол бэрхшээлүүдийг тодорхойлох, тэдгээрийн шалтгаан болон үндсэн гол хөдөлгөгч зүйлсийн анализ' хийх болон 'Бэлчээр, ой болон зэрлэг ан амьтад' зэрэг  асуудлуудыг судалсан. 