Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэх судалгаа, сургалт, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ 

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь: 

  • Хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгах, хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, хуулийн хийдэл болон давхцал, нийгэмд үзүүлж байгаа давуу, сул тал, үр нөлөөг илрүүлэх цаашид тухайн хуулийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд боломжит хувилбарыг тодорхойлох; 

  • Хуулийн хүрээнд гарсан ‘Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр’-т үнэлгээ хийх; 

  • Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгааныг тодорхойлох үлмаар урьдчилан сэргийлэх оновчтой арга замыг боловсруулах замаар санал, зөвлөмж гаргахад оршино. 

Энэхүү төслийн хүрээнд төслийн баг нь холбогдох баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж,  Улаанбаатар хотод дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, ТББ, олон нийтээс тоон болон чанарын аргуудыг ашиглан  мэдээлэл цуглуулан ажилласан. 

Энэхүү судалгааг гүйцэтгэхийн тулд тоон болон чанарын мэдээлэл цуглуулахаас гадна холбогдох баримт бичгүүдэд шинжилгээ хийсэн. Судалгааны тоон болон чанарын мэдээлэл цуглуулах ажлыг дараах байдлаар хийсэн. 

  • Судалгааны баг судалгааны арга зүй, аргачлал болон судалгааны түүврийн хүрээ хэрэглэгдэхүүн зэргийг нарийвчлан боловсруулсан. 

  • Мэргэжлийн бүлгүүдийн дунд бүлгийн болон ганцаарчилсан ярицлага зохион байгуулсан  

  • Шүүхийн судалгаа, сургалт, мэдээллийн хүрээлэнгээс сүүлийн таван жилийн Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоон судалгааг авсан  

  • ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасгаас сүүлийн таван жилийн гэмт хэргийн хэргийн илрүүлэлтийн тоон мэдээллийн авсан 

  • СЭМҮТ-өөс мөн сүүлийн таван жилийн эмчлүүлэгчийн талаарх тоон мэдээллийг авсан. 

  • Олон нийтээс 200-н асуумж авсан.  

  • Судалгааны техникийн болон эцсийн тайланг боловсруулж захиалагч талд хүргүүлсэн. 

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь: Хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгах, хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, хуулийн хийдэл болон давхцал, нийгэмд үзүүлж байгаа давуу, сул тал, үр нөлөөг илрүүлэх цаашид тухайн хуулийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд боломжит хувилбарыг тодорхойлох; Хуулийн хүрээнд гарсан ‘Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр’-т үнэлгээ хийх; Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, шалтгааныг тодорхойлох үлмаар урьдчилан сэргийлэх оновчтой арга замыг боловсруулах замаар санал, зөвлөмж гаргахад оршино.