Үндэсний үнэлгээний тогтолцоо болон ТХЗ-уудын хэрэгжилтийг үнэлэх чадавхийн тойм үнэлгээ- Улс орны кейс судалгаа

Тойм үнэлгээ (Review) санаачилгын зорилго нь ТХЗ-уудын хэрэгжилтийг үнэлэх үндэсний үнэлгээний чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн ойлголт мэдлэгийг бий болгох явдал юм.  

Тэр дундаа улс орнуудын үндэсний үнэлгээний тогтолцооны ололт амжилт, сургамжийг танилцуулах; оролцогч талууд бие биеэсээ суралцахад дэмжлэг үзүүлэх; бүс нутгийн хэмжээний State of Evaluation тайланг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх; улс орны түвшинд бэлэн байдлын үнэлгээ хийх замаар дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд үндэсний үнэлгээний чадавхыг хөгжүүлэх чиглэлээр удирдамж гаргахад шаардлагатай мэдээллийг олж авах зорилготой.  

Улс орны кейс судалгааг хийсний дараа бүс нутгийн нэгдсэн  тайлан боловсруулагдана. Бүс нутгийн нэгдсэн тайлан нь улс орнуудын үндэсний үнэлгээний тогтолцооны давуу болон сул талууд, ТХЗ-уудын үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдал, үндэсний үнэлгээний чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай чиг хандлага, тэргүүлэх чиглэлүүд зэрэг асуудлуудаас урган гарч буй хэв загвар, туршлага сургамжуудыг тодорхойлно.  

Энэхүү тайлан нь ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд гарч буй ахиц дэвшлийг үнэлэх тал дээр илүү өргөн хүрээний оролцогч талуудыг татан оролцуулж, түншлэлийг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах, эдгээр хүчин чармайлтыг практик удирдамжаар хангах, Тогтвортой хөгжил 2030 зорилтыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулахад чиглэсэн санаачилгын үр дүн юм. 

Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйл ажиллагааны талаарх танилцуулга: 

IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэсэн энэхүү ажил нь дээрх санаачилгын хүрээнд гүйцэтгэсэн бүс нутгийн хэмжээний судалгааны нэг хэсэг, Монгол улсын кейс судалгаа бөгөөд үүнд олон улсын зөвлөхүүдээс боловсруулж санал болгосон судалгааны нэгдсэн нэг арга зүйг ашиглаж гүйцэтгэсэн.  

Кейс судалгааг гүйцэтгэхдээ дараах зорилтуудад хүрэхээр зорьж ажиллав: 

  • Төрийн болон төрийн бус хэлбэрийн үндэсний үнэлгээний тогтолцооны зураглалыг гаргах (институт, оролцогч талууд, харилцаа холбоо, үйл явц г.м), 

  • Улс орон бүрийн үнэлгээний чадавхтай холбоотой сургамж, туршлага, сорилт, дутагдал, амжилтад хүргэх хүчин зүйлсийг тодорхойлох, 

  • ТХЗ-уудын хэрэгжилтэд ахиц дэвшил гаргахад дэмжлэг үзүүлэх үндэсний үнэлгээний тогтолцооны (төрийн болон төрийн бус чиглэл салбарын аль алийг хамарсан) бэлэн байдлын үнэлгээ боловсруулах,  

  • Үндэсний үнэлгээний оролцогч талуудад зориулан, ТХЗ-уудын хэрэгжилтийг үнэлэх үндэсний үнэлгээний чадавхыг цаашид хөгжүүлэх зөвлөмжийг агуулсан тайлан гаргаж, үр дүнг танилцуулах. 

Төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлуудыг дэлгэрэнгүй дурдвал: 

  • Холбогдох баримт бичгүүдэд шинжилгээ хийсэн (desk review, SDG mapping) 

  • Өгөгдсөн арга зүйн хүрээнд мэдээлэл цуглуулах 5 төрлийн (төр, төрийн бус, олон улсын байгууллагад зориулсан ярилцлагын удирдамж, онлайн асуумж, бүлгийн ярилцлагын удирдамж) хэрэглэгдэхүүнийг боловсруулсан 

  • Талбарын мэдээлэл цуглуулалтыг Улаанбаатар хот болон Сүхбаатар аймагт зохион байгуулсан. 

  • Ярилцлагуудын транскрипцийг буулгаж нэгтгэн цэвэрлэсэн. 

  • Цугласан тоон болон чанарын мэдээлэлд шинжилгээ хийсэн.   

  • Эцсийн тайланг боловсруулж, захиалагч талын саналын дагуу сайжруулалт хийж тайланг эцэслэсэн.  

  • Судалгааны үр дүнг салбарын гол оролцогч талуудад танилцуулж санал авсан. 

  • Бүх бүтээгдэхүүнийг Англи, Монгол хэл дээр боловсруулсан. 

Хяналт шинжилгээ үнэлгээ ";}s:10:"short_desc";s:1087:"Тойм үнэлгээ (Review) санаачилгын зорилго нь ТХЗ-уудын хэрэгжилтийг үнэлэх үндэсний үнэлгээний чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн ойлголт мэдлэгийг бий болгох явдал юм. Тэр дундаа улс орнуудын үндэсний үнэлгээний тогтолцооны ололт амжилт, сургамжийг танилцуулах; оролцогч талууд бие биеэсээ суралцахад дэмжлэг үзүүлэх; бүс нутгийн хэмжээний State of Evaluation тайланг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх; улс орны түвшинд бэлэн байдлын үнэлгээ хийх замаар дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд үндэсний үнэлгээний чадавхыг хөгжүүлэх чиглэлээр удирдамж гаргахад шаардлагатай мэдээллийг олж авах зорилготой.