“Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн үр дүнгийн үнэлгээ

Зориг сангаас санаачлан хэрэгжүүлсэн “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн эхлэл, дунд, төгсгөл болон хөтөлбөр хэрэгжилтийн дараах үе шатуудад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн хэрэгжилтийг үнэлж хөтөлбөр хэрэгжүүлэгчдэд сайжруулах санал зөвлөмж өгөх үндсэн зорилгын хүрээнд тус төслийг хэрэгжүүлсэн. Уг зорилгын хүрээнд доор дурдсан зорилтын дагуу хөтөлбөр хэрэгжилт болон төгсгөл үе шатуудад хөтөлбөрийн оролцогчид, хамтрагч байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудаас тоон болон чанарын мэдээлэл цуглуулах байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж гүйцэтгэсэн.  

  • Хөтөлбөрт оролцогчдоос тэдний мэдлэг, ур чадварт гарсан өөрчлөлтийг үнэлэх; 

  • Сургалтын хэрэгцээг тодорхойлох; 

  • Хөтөлбөрөөс хүлээж буй хүлээлт, хүлээлтэд нийцсэн эсэхийг тодорхойлох; 

  • Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн сургалтын үр өгөөжийг үнэлэх. 

Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Хяналт-шинжилгээ, үнэлгээнд ашиглагдах тоон болон чанарын судалгааны нийт 7 төрлийн хэрэглэгдэхүүн боловсруулсан. 

  • Нийт 2 удаа (хөтөлбөрийн эхлэл, дунд, төгсгөл үе шатуудад) тоон мэдээлэл цуглуулсан. 

  • Хөтөлбөрийн эхэн үед оролцогч тус бүртэй ганцаарчилсан ярилцлага хийж, төгсгөл үед хагас бүтэцчилэгдсэн фокус бүлгийн ярилцлага хийх байдлаар чанарын мэдээлэл цуглуулсан. 

  • Цуглуулсан мэдээлэлд агуулгын болон чанарын хяналтуудыг тухай бүрт нь хийж, мэдээлэл оруулалтыг гүйцэтгэсэн 

  • Цугласан тоон мэдээлэлд шинжилгээ боловсруулалтууд хийсэн 

  • Хэрэгцээ тодорхойлох судалгааны тайлан, хөтөлбөрийн үнэлгээний эцсийн тайланг Англи хэл дээр боловсруулж захиалагчид хүргүүлсэн. 

  • Хөтөлбөр хэрэгжсэнээс 6 болон 12 сарын дараах үр дүнг үнэлэх онлайн судалгааны асуумж боловсруулан мэдээлэл цуглуулж товч тайлан гаргана.  