IRIM Судалгааны Хүрээлэн нь ОУБНХ -ны захиалгаар ‘Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль’-ийн төслийн чанарын судалгааг 2019 оны 04-р сараас 2019 оны 08-р сарын хооронд хийж гүйцэтгэв. Энэхүү хуулийн гол зорилго нь Монгол улс дахь ТББ-уудын иргэний нийгмийн (ИН) зохицуулалтыг илүү боловсронгуй болгох юм.
Төслийн хүрээнд энэхүү хуулийн төсөл болон түүний боломжит үр дагаваруудыг тодорхойлохын тулд улс төр, эдийн засгийн шинжилгээ хийх (УТЭЗШ), Фокус бүлгийн хэлэлцүүлэг (ФБХ), олон улсын харьцуулсан судалгааг хийж гүйцэтэсэн.
Уг төсөл нь үндсэн 3 бүрэлдэхүүнээс бүрдсэн үүнд:
Бүрэлдэхүүн #1: Улс төр, эдийн засгийн шинжилгээ. Бүрэлдэхүүн 1-ийн хүрээнд ТББ-ийн тухай хуульь Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн (АТБХЭТХТ) драфт баримт бичиг болон бусад холбогдох баримт бичгүүдэд шинжилгээ хийж шинэчилсэн хуулийн найруулгад анализ хийсэн. Тухайлбал шинэчилсэн хуулийн заалтуудыг одоо хэрэгжиж буй ТББ-ийн тухай хуультай харьцуулах, шинээр орж ирсэн заалтуудын давуу, сул талуудыг нь тодорхойлсон.
Бүрэлдэхүүн #2: Чанарын судалгаа. Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Өмнөговь аймагт ФБЯ-ийг ТББ-ууд болон иргэдийн төлөөлөллийг оролцуулан ФБЯ хийсэн. Мөн Улаабаатар хотод салбарын мэргэжилтэнгүүдтэй дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Бүрэлдэхүүн #3: Харьцуулсан судалгаа. Бусад улс орнуудын ИН-ээ зохицуулж буй ижил төстэй хууль тогтоомжуудыг нь харьцуулсан Олон улсын харьцуулсан шинжилгээний аргуудаар судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
IRIM Судалгааны Хүрээлэн нь ОУБНХ -ны захиалгаар ‘Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль’-ийн төслийн чанарын судалгааг 2019 оны 04-р сараас 2019 оны 08-р сарын хооронд хийж гүйцэтгэв. Энэхүү хуулийн гол зорилго нь Монгол улс дахь ТББ-уудын иргэний нийгмийн (ИН) зохицуулалтыг илүү боловсронгуй болгох юм. Төслийн хүрээнд энэхүү хуулийн төсөл болон түүний боломжит үр дагаваруудыг тодорхойлохын тулд улс төр, эдийн засгийн шинжилгээ хийх (УТЭЗШ), Фокус бүлгийн хэлэлцүүлэг (ФБХ), олон улсын харьцуулсан судалгааг хийж гүйцэтэсэн.