“Монголын Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-н (МУНЭХБТ) эцсийн шатны үнэлгээ

МУНЭХБ төсөл нь ШХА ба ДБ-ны -санхүүжилтээр  2015-2019 онд  нийт 10 аймаг болон Улаанбаатар хотын 3 дүүрэгт хэрэгжсэн. Төслийн үндсэн зорилго нь ядуурал ихтэй орон нутагт амьдарч байгаа иргэд нийгмийн эгэх хариуцлагын тусламжтайгаар төрийн шийдвэр гаргах үйл явцад  оролцохын зэрэгцээ чанартай үйлчилгээ авах боломжоор хангагдах явдал юм. Тодруулбал, улсын нөөцийн үр нөлөөтэй, ил тод байдлыг дээшлүүлэх болон хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх юм. МУНЭХБТ төсөл нь (1) иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн бүлгүүд, бусад оролцогчид чадавхжиж, нийгмийн эгэх хариуцлагын үр дүнтэй арга хэрэгслүүд, стратеги болон нөөцийг өргөжүүлэх болон (2) үндэсний болон нутгийн түвшинд үр нөлөөтэй, албажин, тогтвортой байдлаар төлөвшин зохион байгуулах зорилтуудыг тавин ажилласан.  

Төслийн зорилго:   

Эцсийн шатны үнэлгээний үндсэн зорилго нь төслийн үр дүн болон үр нөлөөний үзүүлэлтүүдийн хүрээнд мэдээлэл цуглуулж, төслийн хэрэгжилтийг дүгнэх ажлыг гүйцэтгэх юм. Эцсийн шатны үнэлгээ нь 8 аймаг болон Улаанбаатар хотын 3 дүүргийн мэдээллийг цуглуулсан. Уг судалгаа нь суурь судалгааны арга зүй болох асуумж, баримт бичгийн судалгаа, хагас бүтэцлэгдсэн ярилцлага болон фокус бүлгийн ярилцлагын хэрэглэгдэхүүнүүдтэй уялдуулан ажилласан.   

Төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанууд:  

  • Мэдээлэл цуглуулах:   

2 долоо хоногийн хугацаанд 8 аймаг болон Улаанбаатар хотын 3 дүүрэгт мэдээлэл цуглуулсан. Мэдээлэл цуглуулалтад нийт 1100 өрх, 70 ИНБ-ууд болон төслийн хүрээнд холбогдох оролцогч талууд хамрагдсан.  

  • Мэдээлэл боловсруулах:   

Төслийн хүрээнд цуглуулсан мэдээлэл нь хэд хэдэн аргаар боловсруулагдсан ба үүнд: Статистик, харьцуулалтын болон эконометриксийн шинжилгээ.  

  • Тайлан боловсруулах:  

Тайлан нь захиалагчийн чиглүүлэг болон бүтцийн дагуу боловсруулагдсан. Тайлан нь суурь судалгаа болон эцсийн шатны үнэлгээний үр дүнг харьцуулж, төслийн ерөнхий үр дүнг багтаана.  