Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн талаарх чанарын судалгаа

Хөгжлийн бэрхшээлтэй байх нь хүний сэтгэлзүйн болон бие махбодын хамгаалалтыг сулруулах нөлөө үзүүлдгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлэгч хүчин зүйлд тооцогддог. Ялангуяа бага, дунд орлоготой улс орнуудад ойр дотнын хамтрагчдаас хүчирхийлэл мэдрэх магадлал хөгжлийн бэрхшээлгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хоёроос дөрөв дахин их байна.  

Манай улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран, нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн хүний эрхийг баталгаатай хангах чиглэлд үндэсний хууль тогтоомжоо нийцүүлэх талаар гаргасан хүчин чармайлтын үр дүнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн. Гэвч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрхзүйн баримт бичиг, түүнд холбогдох журамд ХБИ-ийн онцлог, тусгай хэрэгцээнд нийцүүлэн урьдчилан сэргийлэх болон хамгааллын үйлчилгээг хэрхэн хүргэх талаар тусгайлан авч үзсэн, дурдсан заалт зохицуулалт байхгүй байна. Энэ нөхцөл байдлаас үүдэн ХБИ хүчирхийллийн хохирогч болсон тухайгаа холбогдох байгууллагат мэдэгдсэн хэдий ч нөхцөл байдлаа бүрэн ойлгуулж, өөрт шаардлагатай тусламж үйлчилгээ авч чадахгүй нөхцөл байдал үүсэх боломжтой юм. Тус чанарын судалгааны гол зорилго нь гэр бүлийн хүчирхийллийн талаарх тоон үзүүлэлтийг тодорхойлохоос илүү түүний учир шалтгаан, нөхцөл байдлыг ойлгоход чиглэснээрээ онцлог байлаа.   

Төслийн хүрээнд ХБИ-ийн үе тэнгийн сургагчдыг бэлтгэх, ХБИ-тэй хамтран ажиллагчдын бүлэг байгуулах үйл ажиллагааг нотолгоонд суурилан нарийвчлан боловсруулахад нь дэмжлэг болох зорилгоор тус судалгааны ажлыг IRIM судалгааны хүрээлэнгийн баг гүйцэтгэсэн. Уг чанарын судалгаагаар дараах нарийвчилсан зорилтуудыг тодруулахыг зорисон.Үүнд:  

  • ХБИ-ийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хэлбэр, түвшин, нөлөөлж буй хүчин зүйл зэргийг тодорхойлох ба ингэхдээ нас, хүйс, хөгжлийн бэрхшээлийн төрөл, газарзүйн байршил, мэдээллийн хүртээмж зэрэг нийгэм, эдийн засгийн онцлогийг харгалзан үзэх.  

  • ХБИ-ийн хүчирхийлэлд өртөж буй байдлаа ухамсарлан ойлгох, бусдад мэдээлэх, тусламж үйлчилгээ эрэлхийлэх ойлголт, зан үйлийг тодорхойлох  

  • ХБИ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө ухамсарлан ойлгох, мэдээлэх, тусламж үйлчилгээ эрэлхийлэх байдлыг сайжруулах талаар цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулах 

Төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлуудыг дэлгэрэнгүй дурдвал: 

  • Баримт бичгийн судалгааны үр дүн, судалгааны арга зүйн хүрээг агуулсан эхлэлтийн тайлан 

  • Судалгааны хэрэглэгдэхүүн, хөгжлийн бэрхшээлийн төрөл тус бүрийн онцлогийг харгалзсан нэмэлт судалгааны хэрэглэгдэхүүнүүд (зурагт хуудас, видео контент,) 

  • Ярилцлагын явцад судалгаанд оролцогчийг тайвшруулах, ярилцах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилготой урлагийн сэтгэл заслын дасгал ажлууд 

  • Бүх төрлийн ХБИ болон тэдний асран хамгаалагч, тогтолцооны гол мэргэжилтнүүдийг оролцуулсан талбарын мэдээлэл цуглуулалт  

  • Мэдээлэл цуглуулалтын гүйцэтгэлд үндэслэсэн талбарын техникийн тайлан 

  • Чанарын мэдээллийг өргөн хүрээнд шинжилж, дүгнэсэн судалгааны үр дүн 

  • Судалгааны үр дүнд суурилсан дүгнэлт, зөвлөмж 

  • Судалгааны гол үр дүнгээр бэлтгэсэн инфографик 

  • Төслийн гүйцэтгэлийн тайлан 

  • Дээрх бүх бүтээгдэхүүнийг англи, монгол хэл дээр захиалагчтай тохирсон хугацаандаа багтаан хүлээлгэн өгсөн болно. 

Хөгжлийн бэрхшээлтэй байх нь хүний сэтгэлзүйн болон бие махбодын хамгаалалтыг сулруулах нөлөө үзүүлдгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлэгч хүчин зүйлд тооцогддог. Ялангуяа бага, дунд орлоготой улс орнуудад ойр дотнын хамтрагчдаас хүчирхийлэл мэдрэх магадлал хөгжлийн бэрхшээлгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хоёроос дөрөв дахин их байна. Манай улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран, нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн хүний эрхийг баталгаатай хангах чиглэлд үндэсний хууль тогтоомжоо нийцүүлэх талаар гаргасан хүчин чармайлтын үр дүнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн. Гэвч гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрхзүйн баримт бичиг, түүнд холбогдох журамд ХБИ-ийн онцлог, тусгай хэрэгцээнд нийцүүлэн урьдчилан сэргийлэх болон хамгааллын үйлчилгээг хэрхэн хүргэх талаар тусгайлан авч үзсэн, дурдсан заалт зохицуулалт байхгүй байна. Энэ нөхцөл байдлаас үүдэн ХБИ хүчирхийллийн хохирогч болсон тухайгаа холбогдох байгууллагат мэдэгдсэн хэдий ч нөхцөл байдлаа бүрэн ойлгуулж, өөрт шаардлагатай тусламж үйлчилгээ авч чадахгүй нөхцөл байдал үүсэх боломжтой юм. Тус чанарын судалгааны гол зорилго нь гэр бүлийн хүчирхийллийн талаарх тоон үзүүлэлтийг тодорхойлохоос илүү түүний учир шалтгаан, нөхцөл байдлыг ойлгоход чиглэснээрээ онцлог байлаа.