Улаанбаатар хотын гэр хороолол дахь нэн ядуу эмзэг бүлгийн иргэдийн Ковид-19 цар тахлын нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар буюу эрсдэлт нөхцөл байдлыг даван туулах чадварыг сайжруулна. Төслийн хүрээнд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд:
Нэн ядуу эмзэг бүлгийн иргэдийн (хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг) эрхийг дэмжиж, хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах
Нэн ядуу эмзэг бүлгийн (хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг) хоол хүнсний хангамжийг нэмэгдүүлж, амьжиргаагаа авч явах чадварыг (эмэгтэй тэргүүлэгчтэй өрх) нэмэгдүүлэх
Орон нутгийн төрийн байгууллага болон нэн ядуу эмзэг бүлгийн иргэдийн (хүүхэд, эмэгтэйчүүд) эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах зэрэг багтана.
Эдгээр зорилтуудын хүрээнд төсөл хэрэгжих хугацаанд төслийн үр шим хүртэгч 7000 өрхөд хүнсний болон эрүүл ахуйн бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, 3500 өрхөд манай гэр бүл хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, 2100 өрхөд угуултуур тараах, 1000 өрхөд угаалгын үйлчилгээ үзүүлэх, 49 эмэгтэйг түр ажлын байраар хангах, эмч мэргэжилтнүүдэд хамгаалах хэрэгслийн дэмжлэг үзүүлэх гэх мэт олон талт ажлуудыг зохион байгуулна.
Төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанууд:
Төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний хүрээнд заагдсан суурь мэдээллийг цуглуулах;
Төслийг амжилттай хэрэгжсэн эсэхийг үнэлэхэд учирч болох эрсдэлийг тодорхойлох;
Төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээнд өгөгдсөн зорилго, зорилтын түвшин дэх төлөвлөсөн зорилтот үзүүлэлтүүдэд хүрэх боломжтой эсэх, бодитой эсэхийг баталгаажуулах ;
Шалгуур үзүүлэлтийг биелэлтийг дүгнэхэд нэмэлтээр ашиглаж болох мэдээллийн эх сурвалжийг тодорхойлох
Мэдээлэл цуглуулалтын үр дүнд үндэслэн тайлан бичих. Үүнд: а) Зорилтот өрх болон бусад оролцогч талуудын өнөөгийн нөхцөл байдал б) Төслийн тогтвортой байдал, цаашид өргөжүүлэхэд тулгарч болох бэрхшээл в) Төслийн явцад үүсэж болох бэрхшээл, эрсдэлийг даван туулах зөвлөмж зэрэг агуулгууд багтана.
Улаанбаатар хотын гэр хороолол дахь нэн ядуу эмзэг бүлгийн иргэдийн Ковид-19 цар тахлын нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар буюу эрсдэлт нөхцөл байдлыг даван туулах чадварыг сайжруулна. Төслийн хүрээнд дараах зорилтуудыг тавьсан