Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл: “Хувийн Хэвшил болон Их, Дээд сургуулиудын Хамтын Ажиллагааг Бэхжүүлэх” туршилтын төсөл

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд оюутнуудад дээд боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилт дэвшүүлжээ.1 Энэхүү баримт бичигт “хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг өргөжүүлж, ажил олгогч ба их, дээд сургуулиудын хоорондын уялдаа холбоог сайжруулах” гэж заасан.  

Монгол улсад жил бүр 25 мянган төгсөгчид их дээд сургууль, коллежийг төгсдөг.2 Шинэ төгсөгчдөд хамгийн түгээмэл тулгамддаг нийтлэг асуудал нь тодорхой хэмжээний ажлын туршлагагүйгээр тохирсон ажлын байраа олох байдаг. Нөгөө талаар ажил олгогчид ажил хийх хүсэлгүй, туршлагагүй, ажлын ачаалал даах чадваргүй ажилчидтай тулгарах бэрхшээл үүсдэг. 2019 онд ажлын байранд тохирох чадварлаг боловсон хүчин байхгүйн улмаас 17.7 мянган ажлын байр ажилчдын хомсдолтой байсан. Зарим их дээд сургуулиуд салбарын эрэлт хэрэгцээг хангахуйц сургалтын хөтөлбөр боловсруулахыг хичээдэг боловч ажилтнууд нь тухайн ажлыг амжилттай биелүүлэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг чадваргүй байдаг. Төрийн өмчийн тэргүүлэх сургуулиудын хувьд аль хэдийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллах санаачлага гаргасан боловч одоогийн чадавхи, нөөц, эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Эдгээрээс үндэслэн үзэхэд Монгол улсад хувийн хэвшил болон их дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. 

Дараах гурван үе шаттай ажлыг хийж гүйцэтгэнэ.  

  1. Бэлтгэл үе шат 
  2. Судалгааны ажил болон үзэл баримтлал боловсруулах үе шат 
  3. Оролцогч талуудыг холбох, нөлөөлөл, тайлагнах үе шат  

Бэлтгэл үе шат, Судалгааны ажил болон үзэл баримтлал боловсруулах үе шатуудын үр дүнд хувийн хэвшил болон их дээд сургуулиудын хамтын ажиллагааны нөхцөл байдалд гол анхаарлаа хандуулж цогц судалгаа хийсэн. Ийнхүү мэдээлэл цуглуулахдаа баримт бичгийн  судалгаа, ганцаарчилсан ярилцлага, фокус бүлгийн хэлэлцүүлэг гэсэн чанарын судалгааны аргуудыг ашигласан. Нийт 70 ганцаарчилсан ярилцлага, 6 фокус бүлгийн ярилцлага хийсэн. Оролцогч талуудыг холбох, нөлөөлөл, тайлагнах үе шатны хүрээнд төслийн баг мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор холбогдох сонирхогч талуудтай цуврал зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулсан 

Бүтээгдэхүүнүүд: 

  • Судалгааны арга зүй боловсруулах 

  • Судалгааны хэрэглэгдэхүүн боловсруулах 

  • Судалгааны хэрэглэгдэхүүн орчуулах 

  • Холбогдох мэдээллийг цуглуулах 

  • Туршилт судалгаа хийх 

  • Судлаачдын сургалт орох 

  • Чанарын мэдээлэл цуглуулах  

  • Мэдээлэл оруулах, чанарын хяналт хийх 

  • Цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх 

  • Цуглуулсан мэдээллийн үр дүнг тайлагнах 

  • Хамтын ажиллах санамж бичиг боловсруулах 

  • Зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах 

  • Захиалагч талтай уулзалт зохион байгуулах 

  • Эцсийн тайланг боловсруулах 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд оюутнуудад дээд боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилт дэвшүүлжээ.1 Энэхүү баримт бичигт “хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг өргөжүүлж, ажил олгогч ба их, дээд сургуулиудын хоорондын уялдаа холбоог сайжруулах” гэж заасан.