Монгол Ногоо төслийн суурь судалгаа

Судалгааны зорилго нь хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэд болон өрхийн хүнсний ногооны тариалалтын одоогийн нөхцөл байдал, техникийн нөхцөл шаардлага, сүүлийн жилүүдэд гарч байгаа өөрчлөлтүүдийг нарийвчлан судалсан. Энэхүү судалгааны ажлын хүрээнд төслийн дараах 4 зорилтыг үнэлсэн. Үүнд: 

Үр дүн 1: Дотоодын хэрэглээгээ хангахын тулд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хөдөө орон нутаг болон хот орчмын жижиг тариалан эрхлэгчид, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьжиргааг сайжруулах 

Үр дүн 2: Дотоодын хүнсний ногооны маркетинг (үүнд жижиг тариалан эрхлэгчид, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг оролцуулаад) сайн зохион байгуулалттай, зах зээлийн чиг хандлага, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн, ашиг орлого сайтай болсон байх ба үүнд анхан болон хоёрдогч хоршоод гол үүрэг гүйцэтгэх 

Үр дүн 3: Тариалан эрхэлдэг байгууллагуудын (үүнд хүнсний ногооны үрийн үйлчилгээний нэгж орно) зохион байгуулалтын хөгжил, засаглалын бүтэц, санхүүгийн менежментийг бэхжүүлэх 

Үр дүн 4: Хүнсний ногооны салбарын тогтвортой, өсөлтөд байдал нь бодлого/хууль эрх зүй болон институтийн орчны сайжралтаар дэмжигдэх. 

Түүнчлэн төслийн суурь шалгуур үзүүлэлтийн түвшнийг тогтоон ажилласан. 

Төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаанууд:  

  • Төслийн эхлэлтийн тайлан гаргах 

  • Судалгааны арга зүйг гаргах 

  • Судалгааны хэрэглэгдэхүүн гаргах 

  • Ашиглаж болох статистик мэдээллийг шинэчлэх, жагсаалт гаргах 

  • Холбоотой мэдээллийг цуглуулах 

  • Бичиг баримтуудын жагсаалт үүсгэх 

  • Хамтарч ажиллахыг хүссэн албан захидал зорилтот байршлын ЗДТГ луу илгээх 

  • Тоон мэдээлэл цуглуулах 

  • Чанарын мэдээлэл цуглуулах 

  • Сургууль болон цэцэрлэгийн хоолны цэсний ажиглалтын мэдээлэл цуглуулах 

  • Өөр эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулах 

  • Мэдээллийг нэгтгэх 

  • Цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх 

  • Цуглуулсан мэдээллийн үр дүнг илтгэх 

  • Захиалагч талтай уулзалт зохион байгуулах 

  • Индикатор бүрт цуглуулсан мэдээллийг хянах 

  • Хурлын үеэр өгсөн санал зөвлөмжүүдийг тусгах 

  • Индикаторуудын гүйцэтгэл бүрээр мэдээллийн жагсаалтыг шинэчлэх 

  • Суурь шалгуур үзүүлэлтийн түвшинг тогтоож мэдээллийг жагсаах 

  • Эцсийн үр дүнг тайлагнах 

Судалгааны зорилго нь хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэд болон өрхийн хүнсний ногооны тариалалтын одоогийн нөхцөл байдал, техникийн нөхцөл шаардлага, сүүлийн жилүүдэд гарч байгаа өөрчлөлтүүдийг нарийвчлан судалсан. Энэхүү судалгааны ажлын хүрээнд төслийн дараах 4 зорилтыг үнэлсэн